БӨГЛӨРДӨГГҮЙ JEEP ЯМАР УЧИРТАЙ ВЭ?

Гол санаа нь HUM-тай машин бөглөрөхгүй.

Энэ бичлэг сүүлийн хэд хэдэн сошиал дээр маш хит боллоо. Учир шалтгааныг судлаад үзвэл маркетингийн ажиллагаа байсан аж. Энэ талаар уг нь маркетинг сурталчилгааны компаниуд бичвэл зохилтой ч машинтай холбоотой учраас энэ удаад ЭНД бичье.

Verizon компанийн ихэнх нь мэднэ. Тэд Thinkmodo гэх сурталчилгааны фирм хөлслөн өөрсдийн цоо шинэхэн HUM хэмээх телематик системийг сурталчлуулсан байна. Тус систем нь OBD II залгуурт холбогдож машины оношилгоо, замын хажуугийн үйлчилгээ, замын нөхцөл байдал зэрэг мэдээллийг өгдөг, зөвлөгөө авдаг төлбөртэй телематик систем аж. Агентийн зүгээс хэрэглэгчдийн анхаарлыг татахуун тулд Jeep Grand Cherokee загварын машиныг өөрийгөө өргөдөг болгон сошиалаар цацсан нь үр дүнгээ өгч эхэлсэн байна.

Энэхүү маркетингийн хэрэгсэл болсон машиныг хийхэд Хондагийн бензин хөдөлгүүрт генераторыг машины доор хэсэгч байршуулсан. Ингэснээр жин нь 3825 кг болж нэмэгджээ. Харин бодит ертөнцөд хараахан ийм машин мэндлэх болоогүйг анхаараарай. Энэ бол концепт ч биш, бодит ч биш, маркетингийн сурталчилгаа - HUM