ИРЭХ ОНООС АВТОМАШИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР ИНГЭЖ НЭМЭГДЭНЭ

2017 оны төсвийн тодотголыг өнгөрсөн баасан гаригт өргөн барьсан. Вальютын сантай тохирсон урьдчилсан нөхцөлүүдийг тусгасан тус тодотгол нь орлого талдаа 7 төрлийн татвар нэмэх, зардлаа бууруулах 8 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгасан юм.

Үүнээс суудлын автомашины онцгой албан татварыг нэмэх ТӨСЛИЙН хэсгийг онцлон хүргэж байна.

  • 4500см3-аас доош мотортой суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос шалтгаалж 3-15% буюу 25,000-2,275,000 төгрөг.
  • 4501см3-аас дээш мотортой бол 40-250% буюу 4,060,000-47,125,000 төгрөгийн татварыг нэмэгдүүлэхээр тусгасан байна.
  • Харин хайбрид болон цахилгаан хөдөлгүүрт, хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг 50% хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан бөгөөд эдгээр машинд 375,000-6,675,000 татвар ногдохоор байна.

Дээрх татвар батлагдвал хэрэгжилт 2018 оноос эхэлнэ. Харин хадгаламжийн хүүгийн орлогод ногдуулах татвар ирэх 5 сарын 1-ээс хэрэгжинэ гэж төлөвлөж ээ.