НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 8:00 байхаар тогтоосонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 929 их, дунд багтаамжийн автобус, троллейбус үйлчилж байгаагаас:

  • 07:00 цагт 279 автобус буюу 30%
  • 07:30 цагт 697 автобус 75%
  • 08:00 цагт 883 автобус 95%
  • 08:30 цагт 920 автобус 99% үйлчилгээнд ажиллаж байхаар боллоо.

Иргэдээс ирсэн санал хүсэлт, судалгаанд үндэслэн хот орчмын, алслагдсан дараах чиглэлүүдийн өглөөний эх авалтын цагийн хуваарийг урагшлуулах зохицуулалт дараах байдлаар хийгджээ. Үүнд:

  1. ХО:5 “Налайх-Зүүн 4 зам-МУБИС                                          9 минут
  2. ХО:1 “Бага баян-Санзай- 7 буудал-Тэнгис кино театр”         5 минут
  3. Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам”   6 минут      
  4. Ч:28 “Тоосгоны үйлдвэр-Их тойруу-3,4-р хороолол”              9 минут
  5. Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз”                  6 минут
  6. Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”                           6 минут
  7. Ч:59 “ХМК-Офицеруудын ордон”                                             7 минут

Өөрчлөлттэй холбогдуулан дээрх чиглэлүүдэд үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад үйлчилгээний хэвийн ажиллагааг ханган ажиллах, урагшлуулсан цагийн хуваарийг автобусанд байршуулан иргэдэд мэдээлэл өгч ажиллах үүрэг даалгавар өгчээ