НУДАРГАН ГОЛГҮЙ ХӨДӨЛГҮҮР

Хятадын Qoros гэх брэнд Европын зах зээлд машинаа гаргаж байгаагаар нь бид мэднэ. БНХАУ-ын зах зээлд 1.6 литрийн хөдөлгүүрээ амжилттай туршсан тэд энэ удаад Christian von Koenigsegg-ээс туслалцаа авч хөдөлгүүрийн цоо шинэ эринг эхлүүлэхээр болоод байна.

Дээрх бичлэгийг үзсэн бол дотоодын зах зээлд амжилттай туршсан 1.6 литрийн хөдөлгүүрээ уг технологоор сайжруулж үйлдвэрийн зардал болон хорт утаа ялгаруулалтыг багасгах төлөвлөгөөтэй байгаа юм. Энэхүү шинэ технологийг Qamfree гэж нэрлэх бөгөөд уламжлалт шиг нударган гол, коллектор, wastegate, катализатор зэрэг эд ангигүй байх юм. Гэсэн хэдий ч өндөр компресс, хүйтэнд асаах чадвар, цилиндр тус бүрийн тусдаа ажиллагаа зэргийг дэмжиж ажиллах нь гайхалтай.

Үр дүнд нь ижил төрлийн хөдөлгүүрээс 47% илүү эргүүлэх хүч, 45% илүү морины хүч, 15% шатахууны хэмнэлт, 35% хорт утаан ялгаруулалт бага төдийгүй жижиг, хөнгөн, хямд байх боломжтой болсон байна.

Freevalve хөдөлгүүр нь Гуанжоу мотор шоуны үеэр Qoros 3 хэйчбэк загварт суурилагдан танилцуулна.