СИНТЕТИК ТОС VS ЭНГИЙН ТОС ЯЛГАА

Минерал болон синтетик тос нь ямар ялгаатай вэ? жолооч нарын дунд байдаг түгээмэл буруу ойлголтын талаар мэдээллийг бэлтгэлээ.

"Харлах нь тос муудсаны шинж"

Орчин үеийн хөдөлгүүрийн тос нь хөдөлгүүр дэх бохирдлыг цэвэрлэх үүрэгтэй болсон. Үүнийг цэвэрлэх зориулалттай элементийг агуулсан тул богино хугацаанд хар болох нь олон. Энэ бол өөрийн үндсэн үүргийг гүйцэтгэж байгаа хэлбэр нь бөгөөд муу тосны шинж бол биш, ташаа ойлголт юм. Тосыг зөвхөн үйлдвэрлэгчээс заасан хугацаа болон км заалтын дагуу сольж байх нь хамгийн зөв.

"Минерал тостой удаан явсны дараа СИНТЕТИК тос хийх хэрэггүй"

Энэ бас л төөрөгдөл. Өндөр чадвартай синтетик тос нь минерал тосыг бүх түвшинд орлох чадвартай байдаг. Харин ч илүү орц найрлагатай учраас температурын ямар ч нөхцөлд шинж чанараа алдахгүй үүргээ гүйцэтгэж хөдөлгүүрийг удаан наслуулдаг.

"Бүх синтетик тоснууд ижилхэн"

Бас л буруу. Хэдийгээр зууралданги шинж чанараар ижилхэн боловч бүх синтетик тоснууд ижилхэн бол биш. Учир нь суурь тос болон түүний нэмэлт орцнууд нь харилцан адилгүй байдаг. Үүнээс шалтгаалж хөдөлгүүрийг тослох, хамгаалах, хөргөх, цэвэрлэх үүрэг нь ондоо болж ирдэг.

"Муу тос хурдан ширгэдэг"

Тос ширгэх нь хөдөлгүүрийн битүүмжтэй холбоотой. Кольц муудсанаар ажлын хөндий рүү тосыг бага багаар алдаж шатаадаг. Үүнээс болж тос багасах бөгөөд үүнийг тосны чанартай холбох нь олон.

Хэрвээ таны мотор 3000 км -т 1 л тос идэж байвал үүнийг хэвийн гэж үздэг. Харин үүнээс илүү бол арай өтгөн тос сонгож байгаарай.