17 ЖИЛИЙН ЯЛГАА

Техник хэрэгсэл үргэлж шинэчлэгдэн сайжирсаар байдаг. Үүнийг дагаад аюулгүйн байдал ч гэсэн сайжирч ирсэн. Нэлээд хэдэн сарын өмнө 1997 оны машины ослын үеийн байдлыг туршилтаар одоо үетэй харьцуулж байсан. Харин энэ удаад 1998 он болон 2015 оны Toyota Corolla маркын машиныг хооронд нь мөргөлдүүлж аюулгүй байдлыг нь шалгасан байна.

Тус 2 машин ижил 64 км/ц хурдтайгаар өөд өөдөөсөө мөргөлдөж шалгалтыг давсан юм. Доторх салоноос авсан зураглал дээр маш аймшигтай дүр зураг бууж байгааг ANCAP тестийн төвийн захирал Жэймс Гүдвин хэлсэн юм.

Хуучин машин ослын үеэр жолооч болон зорчигчийн амь насыг алдуулахад хүргэж байна. Оноогоор дүгнэж үзвэл 16 оноо авахаас ердөө 0.40 оноо авч байгаа нь тун хангалтгүй үзүүлэлт юм. Харин одоо үеийн машинууд энэ онооноос 12.93 авах нь түгээмэл гэв.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.