ХЭСЭГЧИЛСЭН ШИНЭЧЛЭЛТ ХИЙГДСЭН 2018 TOYOTA LAND CRUISER PRADO

Тоёота компани Ланд Круйзер загварын хэсэгчилсэн шинэчлэлтийг (facelift) хийж байна. Энэ талаарх дүрс нь интернэтээр цацагдсаныг хүргэж байна. Ямартай ч эхний ээлжинд Японд гарах брошур дээрх маш муу чанартай 2 зураг ил боллоо.

Зураг дээр урд хэсэг шинэ 200-тай төсөөтэй загвартай болж шинэ их гэрэл, нүүр, гуперын загвар, хойд хэсэгт мөн адил шинэчлэгдсэн гупер, гэрлүүд орж ирсэн байна. Харин салонд төв хэсгийг сайжруулж шинэ өнгө загвар, инфотэйнмент систем, хянах самбарын сайжруулалт хийгджээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар шинэчлэгдсэн загварыг энэ оны 9 сард танилцуулах бөгөөд Японы зах танилцуулна. Стандартаар LED их гэрэл, Toyota Safety Sense-P багц, автомат тоормос, автомат холын гэрэл, радарын круйз удирдлага зэрэгтэй байна.

Одоогийн Ланд Круйзер Прадо загварыг 2009 онд танилцуулж байсан бөгөөд 2013 онд хэсэгчилсэн шинэчлэлт хийж байлаа.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.