СВЕЧЭ БУЮУ ОЧЛУУРЫН ТӨРЛҮҮД ТЭДНИЙ ЯЛГАА №326

Бензин хөдөлгүүр нь харилцан адилгүй хэлбэр, хэмжээтэй байж болох ч тэсрэлт явуулахын тулд бүгд дараах 3 зүйлсийг л ашигладаг. Үүнд: агаар, шатахуун болон свечэ. Свечэ нь цахилгаан гүйдлийг бензин болон агаартай холимог руу дамжуулснаар оч хаяж тэсрэлтийг үүсгэдэг. Свечэг тодорхой хугацаанд ажиллагааг нь шалган, муудсан бол сольж байх шаардлагатай байдаг.

Түүнийг солиход хэд хэдэн сонголт гарч ирэх болно. Ерөнхийдөө гурван төрөлтэй: Зэс, Platinum болон Iridium. Таны машинд аль нь тохирох бол?

Свечэний дизайн:

Свечэ нь голдоо цахилгаан дамжуулах металлтай байх бөгөөд нэг талын үзүүрт цахилгааны утас холбогдож тог өгдөг. Харин нөгөө талын 2 электрод бүхий үзүүр нь цилиндрт ордог. Голын хэсэг нь шаазангаар бүрхэгдсэн байх бөгөөд энэ нь голын цахилгаан гүйж буй хэсгийг гадагш тог хаяхаас хамгаалдаг.

Цилиндр лүү орох үзүүрийн 2 электродын хоорондын жижиг зайнд цахилгаан гүйснээр оч үүсдэг. Харин энэхүү оч нь бензин болон агаарын холимгийг шатаадаг.  Иймд свечэний голын металл нь цахилгаан дамжуулах чадвар маш өндөртэй, өндөр халууныг тэсвэрлэдэг бөгөөд хөдөлгүүрийн хүчтэй шаталтын процесс-д хэлбэрээ хадгалж чадах металл байх шаардлагатай.

Зэс свечэ:

Цахилгаан дамжуулах болон халуунд уяан хатан байх чадвартай байдаг учраас зэсийг свечэнд маш эртнээс нийтлэг ашиглагдсаар иржээ. Нэмж хэлэхэд үйлдвэрлэгчид бусад төрлүүдтэй харьцуулахад хямд байдаг учраас зэс голыг ашиглах мөн дуртай байдаг. Гэхдээ зэс голны сул тал нь бусад металлаас хамаагүй зөөлөн тул өндөр даралттай нөхцөлд хурц үзүүр бүхий хэлбэрээ удаан хадгалж чаддаггүй байна.

Platinum свечэ:

Еерөнхийдөө зэс голтой байдаг боловч үзүүрт нь цагаан алт оруулж өгсөн байдаг. Ингэснээр илүү хүчитгэж эдэлгээг нь уртасгадаг. Хоёр давхар Platinum-аар бүрж өгснөөр маш бат бэх болдог боловч цахилгаан дамжуулах чанар нь мууддаг. Богино хугацаанд үр ашиг багатай байх боловч энгийн зэс свечэнээс хамаагүй урт эдэлгээтэй юм. Мөн platinum свечэ илүү үнэтэй.

Iridium свечэ

Гурав дахь төрлийн свечэ бол  IRIDIUM свечэ юм. Энэ нь platinum свечэтэй адил электродын үзүүрийн наслалтыг уртасгаж хүчитгэсэн байдаг. Энэ төрлийн свечэ нь үнийн хувьд хамгийн өндөр үнэтэй боловч үзүүлэлтийн хувьд илүү сайн. Гэхдээ зэс свечэнээс цахилгаан дамжуулах чанар нь ялимгүй бага юм. Гэсэн хэдий ч Iridium свечэ нь бусад төрлүүдтэй харьцуулахад хамгийн эдэлгээ удаантай мөн халуун тэсвэрлэх чадвар нь хамгийн сайн төрөл нь. Зарим төрлийн машинд үйлдвэрлэгчээс iridium свечэ суурилуулахыг шаарддаг бөгөөд шатахуун зарцуулалт хэмнэхэд мөн тустай байдаг.

Свечэ солих

Жолооч та хэрэв автомашины свечэгээ солих гэж байгаа бол хамгийн түрүүнд автомашиныхаа гарын авлагын дагуу эсвэл арлын дугаарын дагуу шүүлгэж яг ямар төрлийн свечээ орохыг нь шалгаарай. Iridium болгон сайжруулах гэж байгаа ч гэсэн яг ямар загвартай нь таарах вэ гэдгийг мөн сайтар нягтлах хэрэгтэй. Таарахгүй буруу свечэг суурилуулах нь автомашины хөдөлгүүрийн ажиллагаа, эдэлгээ зэрэгт сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

Свэчэний онлайн каталог: www.cardoctor.mn/catalog

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.