ЗАСВАР: ХОРООЛЛЫН ЭЦСЭЭС ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ 1 КМ ЗАМ

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжих  Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс  Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх  1км авто замын шинэчлэлт /зорчих хэсгийн өргөн 16.5м/-ийн ажил эхэллээ.

Тус ажлын гүйцэтгэгчээр “Наранбулаг Хан” ХХК шалгарч, 2017 оны 6 дугаар сарын 05-наас 2017 оны 9-р сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэхээр 1 098 028 562 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулсан  байна.

Ажлын хүрээнд  авто замын зорчих хэсгийг шинэчлэх бөгөөд  замын 2 талын хуучин хашлагыг  сольж,  зорчих хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь,  0.04м суурь, 0.03м өнгө асфальт бетон хучилт хийхээр  төлөвлөжээ.

Мөн трассын дагууд борооны ус зайлуулах 12ш шүүрт тагийг өндөрлөх, тэмдэг,  тэмдэглэгээ шинээр хийж, цахилгааны шугам сүлжээний хамгаалалтын ажлуудыг тус тус хийх юм гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.