ӨВӨР МОНГОЛД DAKAR SERIES CHINA RALLY ТЭМЦЭЭН ЗОХИОГДОНО

Шанхай Мотор Шоуны үеэр маш сонирхолтой тэмцээний мэдээллийг хүргэсэн юм. Энэ бол та бидний сайн мэдэх Дакар Ралли уралдааны хүрээнд зохион байгуулагдах Dakar Series China Rally тэмцээн аж. Өвөр Монголын элсэн цөлд 9-р сарын 24-30 хооронд зохион байгуулагдах бөгөөд Хятад талын зохион байгуулагчаар FB life Racing Planet холбоо, харин ерөнхий зохион байгуулагчаар A.S.O өөрсдөө байх гэнэ.

Хятадад оффроад уралдааны төрөл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа гэдгийг тус улсын хамгийн том авто сонирхогчдын форумын үндэслэгч ШинХуа агентлаг өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Сүүлийн жилүүдэд Дакарт уралдах БНХАУ-ын баг тамирчдын чансаа сайжирсан нь тус бүс нутагт зохион байгуулах боломжийг дэлгэрүүлсэн байна.

Ямартай ч зүгээр нэг Хятад доторх уралдаан биш дэлхийн хэмжээний түвшний бөгөөд оролцох тамирчдаа өмнө нь тэмцээн зохиож шалгаруулах гэнэ.

Тэмцээн Алша аймгийн ойр хавьд 6 хоногийн тусгай бэлтгэгдсэн программын дагуу болох ба алдарт Бадан Жаран (Badan Jaran) ба Тэнгэр (Tengger Desert) элсээр тэмцээн үргэлжилнэ.

Хэрвээ энэхүү уралдаанд ялвал ирэх оны 1 сард болох Дакар 2018 уралдаанд үнэгүй оролцох эрхийг тус багт өгч урамшуулах гэнэ. Гайхалтай байгаа биз?

FB Life: Тус форум сүлжээ нь 7.5 сая идэвхтэй хэрэглэгчтэй, өөрийн гэсэн худалдааны платформ болон медиа сувгийн хэсэгтэй нүсэр бүтэцтэй холбоо юм. Үүгээр ч зогсохгүй Dakar Series China Rally уралдааны эвентийг олон улсад сурталчилж 2 сая хүнийг урьж авчрах төлөвлөгөөтэй байгаа ажээ.