ЭХЭН ҮЕИЙН HONDA FIT

Хонда Фит гээч нэгэн жижигхэн тэрэг Улаанбаатарын гудамжаар давхиад нэлээн хэдэн жил болж байгаа юм. Харахад бол авсаархан жижигхэн компакт машин ямар нэгэн амьтантай төстэй ч юм шиг яг онож хэлэхэд хэцүү юм. Энэ жижигхэн тэрэг япон доо хит болоод амжжээ.

Яагаад юм бол гэсэн чинь дотроо агуу том зайтай юм гэнэ. Нээрээ хаалгыг нь нээгээд ортол үнэхээр зай ихтэй юмаа. Энэ ангилал дотроо нилээдгүй зайтай юм байна. Седануудаас ч илүү зайтай юм гээч үнэмшмээргүй, түүнийг дотор нь сууж байж л мэднэ. Кабин нь дээшээ өндөрдүү болохоор суудал нь дээр байрлалтай, өвдөг эрүүн зай хол тулаад байхааргүй том. Ерөнхийдөө зай том гэсэн дүгнэлтэд хүрлээ.

Цаашлаад урд хянах самбарыг сонирхвол 3 хэсгээс бүрдэх голдоо том, хоёр талдаа арай жижиг дугуйрсан хэсгээс бүрдэж байнаа. Орчин үеийн л стиль байна.

Усны температур заагчийн зүүг хайгаад олсонгүй, машин халсныг цэнхэр гэрэл унтрахаар мэддэг юм байна. Хэт халсан үед улаан гэрэл асах байх.

Эхлээд жаахан эвгүй л юм. За хөгжмийн хэсгийг үзье. Цаанаасаа хэвэнд оруулсан хөгжим , хэрэв дуртай хөгжмөө тавих бол бас тусгай хүрээг худалдаж авах шаардлагатай юм байна. Үгүй бол зай гараад үзэмжгүй харагдахаар. Ер нь сүүлийн үеийн машинуудын хөгжим нь хянах самбартайгаа нийлсэн хэвтэй болоод байгаа нь жаахан түвэгтэй байдаг.

Хуучин хянах самбар.

Шинэ хянах самбар.

Хуучин

Шинэ

За доошлоод паарны удирдлага 3 том дугуй хэлбэртэй мушгидаг загварынх. Цахилгаан зуухны мушгидаг бариул аятай юм. Шууд сонгохоор тусдаа том болохоор хэргэлэхэд хялбар байв. Паарны удирдлагын доор 2 ундааны савны тавиур, бас ойр зуур юм тавих нэг дөрвөлжин хайрцаг хийж өгчээ. Тэр хайрцаг нь тагтай байсан бол илүү зүгээр санагдаж байсан.

Толь тохируулагч урд хянах дээр баруун доод талд байна. Ийм төрлийн тохируулга шөнө олдохгүй жаахан эвгүй байдаг. Жолоочийн хаалганы удирдлага дээр хаалга түгжих нээх товчлуур байхгүй бөгөөд хаалганы хойд хэсэгт даррдагаар хийсэн нь гараас жаахан хол.

Зогсоолын тоормос буюу гар тоормос 2 суудлын дунд байна. Гэхдээ буруу руль тэйд бол эсрэг байрлалтай байх юм. Уул нь бол жолоочийн суудалдаа ойр байх нь татахад эвтэйхэн байдаг. Гэтэл хажууд сууж байгаа хүн татахад эвтэйхэн байх юм. Аан ойлголоо жаахан залхуурсан юм шиг байна.

Фит нь зөв талдаа рультэй байхаар анх зохиогджээ тэгээд буруу талдаа хийх болохоор шууд тэр чигт нь шилжүүлээд тавьчхаж, зардал хэмнэх гэж хэлэх үү.

Нэг хэвний үнэ хэмнэж дээ хөөрхий. Ихэнх нь дундаа тохойвчгүй байдаг нь гар сул оргиод байх юм. Сайн судлаад байтал дундаа хайрцагтай дээрээ тохойвчтой байх юмаа. Уул нь жолоочийн ая тухыг бодсон иймэрхүү зүйлийг бүгдээрэнд нь хийчихгүй дээ. Урд хайрцаг нь дотроо 2 нарийн тасалгаатай болохоор томхон зүйл орхооргүй юм.  Урд талын хайрцагны доор нарийхан урт тавиур байх юм.

Бал энэ тэр гээд аар саар зүйл тавихад зориулагдсан юм байна. Надад лав таалагдсангүй. Юу гэвэл явахад хоржигнохын зэрэгцээ нэг л мэдэхэд хэрэгтэй хэрэггүй новшоор дүүрэх байх, тэгээд ч хүний нүдэнд ил анхаарал татахаар, эсвэл нэг нөхөр нь хулхи асаагуураа ил тавьчихвал нөгөөх нь наранд халаад дэлбэрээд машинаа шатаачхаж магадгүй дээ.

Тоглоод байх юмгүй манай нэг танил ахын найз нь зун урд нь сууж байгаад буух үед нь хармаанаас нь хулхи асаагуур нь суудал дээр унаж үлдээд нөгөөх нь зуны наранд халж дэлбэрээд машины салоныг нь шатаачихсан юм. Иймд тамхи татдаг нөхдүүд энэ нарийн тавиур дээр асаагуураа орхихгүй байвал зүгээр байна. Тамхины асаагуур үнсний сав байхгүй бөгөөд 12 вольтын гаралтын доор янз бүрийн плейр, чихэвчний хөгжим, iPod залгах AUX оролттой. 2004 оны сайжруулалтын дараа урд хянах дэлгэцийн арын фон цагаан болж харагдац сайжирсан ба паарны удирдлага цагаан хүрээтэй болсон байгаа.

Сайжруулсан загварын хойд хэсэг.
Сайжруулсан загварын хойд хэсэг.

Одоо гадна талаас харвал бөмбөгөрдүү стильтэй, урд хамар нь богино, урд хаалга нь нилээн том бөгөөд урд багана нь тусдаа гурвалжин шилтэй нь жаахан саад болж халхлах талтай.

Ерөнхийдөө бага оврын фамили кар маягийн боловч дизайн нь бусдаасаа арай л дээр. Сайжруулалтаар арын гэрэл урд нүүр зэргийн дизайн нь өөр болсон байв. Харин салоны дуу бусад жижгийгээ бодвол бага бөгөөд энэ нь шалны доод хэсэгт дуу бууруулагч түрхцийг түрхсэнд байгаа юм. Жижиг машин гэхэд овоодоо гэсэн бодол төрлөө.

i-DSI систем бүхий хөдөлгүүр.

VTEC систем бүхий хөдөлгүүр.

Хөдөлгүүр нь 1.3 литр болон 1.5 литр гэсэн сонголттой бөгөөд 2 свечатай i-DSI гэх систем бүхий, эсвэл клапангийн хугацаа тохируулах VTEC системтэй 2 төрлийн хөдөлгүүртэй.

Хурдны хайрцаг нь CVT. 4 дугуйгаар мааждаг загвар байгаа. Тэр нь байнгын 4 биш хэрэгтэй үед тосон шахуургаар автоматаар залгагдаж салдаг учир бензин зарцуулалтад хэмнэллтэй. Хөдөлгүүр нь ангилалдаа хамгийн бага шатахуун зарцуулалтайд тооцогддог боловч манайд бол нэг дунджаар 10 аас дээш гарахгүй явчихнаа.

Кроп нь асуудалтай гэж яригддаг бөгөөд тэр нь аккумулятор салгах, эсвэл ачигдаж ирж байхдаа аккумулятор нь сууснаас болж дуу орчихдогийг мэдэхгүй хүмүүс эвдэрсэн гэж боддог ба засварын газрууд ч соль эсвэл зууртал нь явуул гэхээс өөр юм хэлдэггүй. Үнэндээ бол шинэ аккумулятор тавих, эсвэл салгасны дараа тохируулга хийх шаардлагатай байдаг.

Үүнийг хийгээгүйгээс кроп муутай машин гэсэн нэр зүүх болжээ. Энэ яван явсаар Хондагийн бусад загварт ч нөлөөлж орж ирэх нь улам цөөрсөөр байгаа юм. Кропны тохиргоог хийлгэчвэл өөр асуудал үүсгээд байх зүйл гайгүй.

Тэнхлэгийн хоорон дахь зай хол тул дунд хэсгээрээ шүргэж магадгүй юм. Мөн бензиний савыг урд суудлын доор (ихэнх машин хойд суудлын доор ба хойноо байдаг) хийснээр багаажны хэсгийн зай нь доошоо гүн бөгөөд багтаамж сайтай болсон байгаа юм. Бензинд хэмнэлттэй гэдгээрээ залууст болон эмэгтэйчүүдэд тохиромжтой. Түүгээр хөдөө гадаа явна гэж бодохын хэрэггүй зүгээр л хотдоо унах хэрэгтэй. Ремень болон гинжин дамжуулагатай CVT кроп нь хүнд зүйлс  ачсан үед эмзэг тул их юм ачихгүй байхыг хичээх хэрэгтэй.