ЦУСАН ХАНГАМЖ БУЮУ БЕНЗИН НАСОС ЯАЖ АЖИЛЛАДАГ ВЭ? №331

Бензин бакнаас хөдөлгүүр лүү шатахууныг дамжуулахад чухал үүрэгтэй оролцдог системийг задалж тайлбарласан байна. Тус систем нь бүхий л машинд байх бөгөөд хүнээр бол зүрхний хэвийн үйл ажиллагааг хангах буюу хөдөлгүүрт шатахууныг дамжуулах, мэдээллэх үүрэгтэй.

YouTube сувгийн speedkar99 гэх хэрэглэж энэ удаад тун сонирхол татах, түүний бүтцийн видеог хийсэн байна. Хэрхэн яаж ажилладаг, дотор нь ямар эд анги байдаг, яаж дамжуулдаг зэргийг тун дэлгэрэнгүй танилцуулсан байна. Тэрээр 2001 оны Тоёота Королла машины бензин насосыг туршилтад хамруулж бичлэгийг хийж ээ.

Нэг зүйлийг анхааруулах нь зүйтэй болов уу. Бензин насос бол цахилгаан мотор гэдгийг тус бичлэгээс харах боломжтой. Маш их халдаг, харин түүнийг нь бензин хөргөх үүрэгтэй байдаг. Тиймээс шар гэрлийг аль болох асаахгүй дунд болон түүнээс дээш шатахуунтай явж байгаарай. Ингээд сонирхож үзэцгээе.

null

null