МАШИНЫГ 2 ДУГУЙ ДЭЭР НЬ ЯВУУЛЖ ХУРДНЫ РЕКОРД-ИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

Vesa Kivimäki гэх Финланд улсын тамирчин машиныг 2 дугуйгаар нь 186.269 км/ц хурдлуулж дэлхийн рекордыг шинэчлэв. 41 настай мэргэжлийн тамирчин Vesa Kivimäki нь дугуйн үйлдвэрлэгч Нокиан тайрс компанитай хамтран дээрх рекордыг эвдсэн бөгөөд хуучин рекорд нь 19 жил өөрчлөгдөөгүй байсан аж.

Тэрээр 15 жилийн өмнөөс л үүнийг мөрөөдөж ирсэн боловч энэ хооронд нь боломж нь олдоогүй. Харин сая л БМВ 330 загвараар мөрөөдлөө биелүүлэх боломж олдсон ажээ. Нокиан дугуйтай 100 м замыг дээрх хурдаар туулсан бол өмнөх рекордын эзэн Шведийн Såtenäs Вольво 850 Турбо загвараар 181.25 км/ц хурдыг (100м) 2 дугуйгаар явж тогтоож байсан байна.