ФОТО: АВТОБУСНУУД ЖИРЭМСЭН БОЛОН ХҮҮХЭДТЭЙ ЭЭЖҮҮДЭД ЗОРИУЛСАН ЯГААН СУУДЛЫН БҮРЭЭСТЭЙ БОЛЛОО

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас 6 сарын Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд "Монголын энтрепренёр ээжүүдийн холбоо" ТББ-ын санаачилгаар, Нийслэлийн тээврийн газартай хамтран нийтийн тээврийн 1,000 автобусанд жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулсан ЯГААН СУУДАЛ байршуулах аяныг эхлүүлжээ.

Тус суудлын бүрээс нь хүүхэд гэр бүлд ээлтэй орчин үйлчилгээг дэмжих эерэг хандлагыг түгээх зорилготой аж.

Олон улсын стандартаар бүтсэн, хотын соёлыг илтгэсэн ягаан суудлын бүрээсийг өнөөдөр Автобус базын 1-р нэгтгэлд хүлээлгэн өгсөн юм.