SUZUKI СУУРЬТАЙ MERCEDES-BENZ G63 AMG 6×6 МАШИНЫ ХУУЛБАР НЬ $9,000 ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ

Хагас сая долларын өртөгтэй Mercedes-Benz G63 AMG 6x6 загварыг ердөө $9,000 долларт багтаан дуурайлгасан загвар Япон улсад байна.

Тус загварыг бидний сайн мэдэх Сузуки Жимни (Suzuki Jimny) машины суурь бүтцийг ашиглан Nihon Automotive Technology School (NATS)-ийн авьяаслаг оюутнууд бүтээсэн аж. Тус сургуульд ойролцоогоор 750 сурагч 2 жилийн хугацаанд суралцаж Класс 2 механикийн шалгалтыг өгөхөд бэлтгэгддэг байна. Сургалтаар өөрчлөлт, сайжруулалт, мотоспорт, хөгжүүлэлт зэрэг зүйлсийг суралцаж, чадварыг олдог. Харин тэдгээр сурагчдын 15 нь Токио Авто Салонд зориулж өөрсдийн төслийг танилцуулсан нь энэ юм. Энэ бол 6х6-ийн жижгэрсэн хувилбарыг ердөө $8,900 долларт багтаах төсөл байсан юм.

Сузуки Жимни загварыг донор машины болгож өөрчлөлт хувиргалтыг гадна талд хийсэн. Мэдээж тэнхлэгийг уртасгаж нэг тэнхлэг нэмснээр 3 тэнхлэгтэй болсон, цаашлаад грилл, эмблем, LED гэрэл, их гэрэл, гупер зэргийг яг оригинал машинаас нь авч ашигласан байна.

Мэдээж оригинал гупер нь илүү урт байдаг учраас оюутнууд тасдаж файбераар дахин хийсэн мөн хойд тэвшийг нь өөрсдөө хийж үйлдвэрлэгчийг будгаар кузовыг будаж ээ.