ЭСРЭГ БАЙРААС: ЛЮКТЭЙ МАШИН АВЧ БОЛОХГҮЙ 8 ШАЛТГААН

Q: Шинэ машин авахад люктэй байлгах сонголтыг санал болгодог. Яагаад үүнийг захиалж болохгүй гэж? Ноён Y.R. Yousad, Pelham Manor, NY

А: Би үүнийг маш тэнэг зүйл гэж боддог. Яг л нойлын цаасан гэртэй Виндоус утас шиг санагддаг. Учир нь ийм 8 шалтгаан бий. Нийтлэлч: John Pearley Huffman

1. Люкыг байнга хэрэглээд байдаггүй. Та шинээр авсны дараа 7 хоногтоо ганц хоёрхон удаад л нээж үздэг. Хэрвээ гадаа бороо орж байвал бүр нээх талаар бодоод ч хэрэггүй. Мөн гадаа халуун байхад нээвэл эйр кондишний хөргөсөн агаарыг дээш нь зугтаалгачихдаг.

2. Орчин үеийн машинууд бүгд л монокок кузовтой болж ирсэн. Дээвэр нь цул кузовын зайлшгүй нэгэн бүрдэл болдог. Үүнийг цоолох нь яг л өндөг нүхэлсэнтэй ижилхэн бат бэх байдлыг хэврэг болгоно.

3. Заа нээлээ гэж бодъё л доо. Гэвч машины аеродинамикт сөргөөр нөлөөлдөг мөн агаарын шунгинах чимээ чихэнд чийртэй сонсогдог. Энэ үед хэрэггүйг нь улам ойлгоно.

4. Гацах, эвдрэх тохиолдолд өндөр өртгөөр засварлах шаардлагатай болдог. Дэмий нэмэлт зардал

5. Жин ихтэй байдаг. Хонда компанийн зүгээс шатахуун хэмнэлтэд муу нөлөөлж байсан учраас люкны сонголтыг байхгүй болгосон байдаг. Бодоод үз л дээ энгийн седаны люкны шил 25-40 кг жинтэй байдаг. За нөгөө шилэн дээврүүд бол байхгүй ээ 55-90 кг жинтэй.

6. Дээрх хүнд жинг буруу газарт байршуулдаг буюу машины яг дээвэр дээр нь. Ингэснээр хүндийн төвийг өөрчилдөг. Та хамгийн сүүлд хэзээ люктэй уралдааны машин харсан вэ? бодоод үзээрэй.

7. Толгойн хэсгийн зайг багасгадаг. Хураагдсан люк хаашаа очих вэ? мэдээж ард зорчигчийн дээвэр дотор хураагдана. Ингэснээр тэдний толгойн хэсгийн зай улам шахуу болно.

8. Мааш үнэтэй. Люкыг сонголтоор машинуудад суурилуулдаг. Жишээ нь Dodge компани Challenger болон Charger загварууддаа $1,195 доллараар санал болгодог. Ганц нүхэнд ийм мөнгө зарцуулна гэдэг утгагүй хэрэг. Хүнд жинтэй, нээхэд төвөгтэй, аеродинамикт муугаар нөлөөлдөг гэхээр л авмааргүй санагдмаар.

Ийм учир шалтгааны улмаас люк гэдэг хэрэггүй зүйл. Үүнийг хүсээд байх зүйл биш.