ЮУНД Ч ТУЛАХГҮЙ E-CLASS ALL-TERRAIN 4X4²

Мерседес сүүлийн үед машин өндөрлөдөг мода гаргаад байгаа. Бид Жи-Класс 4х4х2 загвар болон G63 AMG 6x6 портал тэнхлэгтэй хувилбаруудыг нь мэднэ. Тэгвэл энэ удаад газраар явагч буюу E-Class загварыг өндөрлөж ээ.

Мерседесийн инженер Jürgen Eberle гэгч эрхэм энэхүү төслийг хийхдээ 6 сарыг зарцуулсан бөгөөд бидний сайн мэддэг болсон портал тэнхлэгийг ашиглаж өндөрлөж ээ. Ийнхүү өндөрлөсөн машинаа E-Class All-Terrain 4x4² гэж нэрлэсэн юм.

Гэхдээ Жи-ийн портал тэнхлэгээс бага зэрэг өөр буюу үл хамаарах тэнхлэгт зориулж өөрчилсөн гэнэ. Хамаарах тэнхлэг байхгүй учир хөндлөн том тэнхлэг нь энд байхгүй. Газраас тэнхлэг хүртэлх өндрөөрөө HMMWV болон Mercedes G500 4x4² шиг болж ирсэн (стандарт E-Class 160 мм байдаг бол түүнийх 400мм болсон)

Үүнээс гадна салонд хөргөх болон массаж хийх үйлдэлтэй арьсан суудал, 12.3 инчийн дэлгэц, хөнгөн цагаан болон арьсан оруулгатай гоёлын элементүүд бий.

Хөдөлгүүрийн хувьд 3.0 литрийн турбо бензин. Үр дүнд нь ямар ч оффроад замд ямар ч бартааг үл хайхран туулах чадвартай оффроад мангас бий болжээ.

Eberle инженер энэхүү бүтээлээ цөөн тоогоор зах зээлд гаргаж худалдаалах төлөвлөгөөтэйгээ байгаагаа ч дурдсан юм.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.