ХААЗ+ТООРМОС=ГАНЦ ГИШГҮҮРТ

Юмс энгийн болсоор л. Үүний нэг жишээ нь e-Pedal хэмээх Ниссан компанийн шинэхэн технологи юм. Тэд цоо шинэхэн Leaf буюу навч загвараа ирэх 9 сард танилцуулна. Харин энэхүү цахилгаан Навч маань хурдсах, тоормослох явцыг нэг л гишгүүрээр хийх боломжтой болох нь.

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр e-Pedal горимыг идэвхжүүлсэн үед гишгэхэд хурдалж, хөлөө буцаахад тоормослох боломжтой болно. Хүчтэй хаазлая гэвэл гишгүүрээ тултал нь гишгэ, харин хүчтэй тоормослоё гэвэл гишгүүрээс хөлөө шууд ав. Хэрвээ хөлөө аажуухан авбал сэргээгдэх эрчим хүчээр өндөр хүчдэлийн батэрэйг цэнэглэх ийм л ухаалаг шийдэл юм байна.

Японы Ниссан компанийн үзэж байгаагаар тус технологи нь жолооч нараас илүү чадвар шаардахгүй болгох, 2 гишгүүр удирдах эргэлзээг алга болгох тустай, одоогоор Ниссанийн бусад загваруудад хийхээр төлөвлөсөн зүйлгүй байгаа аж.

Шинэ Leaf загварыг 9 сарын 6-ын өдөр танилцуулна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.