ГАРААР УГСАРСАН 300,000 ДАХЬ MERCEDES G-WAGEN ҮЙЛДВЭРЛЭГДЛЭЭ

Magna Steyr гэж үйлдвэрийг сонссон л биз дээ. Энэ бол 38 жилийн туршид бидний сайн мэдэх Жи-Класс загварыг үйлдвэрлэж байгаа Австрийн үйлдвэр юм.

Анхлан цэргийн хэрэглээнд зориулан 7 жилийн туршид хөгжүүлж, дараагаар нь энгийн хэрэгцээнд түүнийг шилжүүлснээр түүх эхэлдэг. Тус загварт зориулж Steyr-Daimler-Puch (одоогийн Magna-Steyr) үйлдвэрт тусдаа угсрах үйлдвэрийг бариулж байснаас хойш 300,000 дахь автомашинаа саяхан үйлдвэрлэж гаргалаа.

1979 оноос хойш 38 жилийн хугацаанд гол эд ангиудад айхтар том өөрчлөлтийг хийгээгүй тэртээх үеийн зохион бүтээлтээр байгаа гэдгээр онцлог. Магна үйлдвэрт иргэдэд зориулснаас гадна цэргийн G Wagen-ийг одоо хүртэл үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэж байгаа билээ.

G Wagen-ийн борлуулалт 2009 оноос тогтмол өсөж 2016 онд жилд 20,000 ширхгийг борлуулсан түүхэн рекордыг тогтоосон юм. Харин энэ сар 300,000 дахь G-г үйлдвэрлэж, фэйсбүүк хэрэглэгчдийн дунд явуулсан санал хураалтаар G500 хувилбарын, металл цэнхэр кузов, хар арьсан суудал, цайвар оёдол, 16 инчийн обуд, оффроад дугуй, дээвэр дээрх ачаа зэргийг суурилуулж өгсөн байна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.