САЛОНЫ ХУВЬСАЛ: TESLA MODEL 3

$35,000 доллараар 2018 оны Тесла Модел 3 загварыг худалдаж авна гэдэг тун боломжийн үнэ санагдаж байна. Тийм ч учраас захиалга нь анхны төлөвлөснөөс хэд дахин нэмэгдэж, хувьцааны үнэ нь тэнгэрт хадсан. Тус компани энэ 8 сард 100 машин хийхээр харин 12 сар гэхэд 20,000 ширхгийг, 2018 он гэхэд 500,000 машин хийхээр төлөвлөөд байгаа. Анх танилцуулахад $1,000 долларын худалдан авах барьцаа байршуулсан 400,000 хэрэглэгч байсан гэхээр ямар их хүлээлт байгааг та харж болно.

Харин салон нь ямархуу бол?

Минималист гэдэг шиг илүү дутуу олон зүйлс энд харагдахгүй, яг л япон айлын гэр шиг эмх цэгцтэй бас илүү зүйлс юу ч байхгүй. Ердөө л маш том хэмжээтэй мэдрэгчтэй дэлгэц, савхи болон элгэн материалын гоёо зэргээс бүрдэнэ. Мэдээж үнэ цэнэтэй болгох модон оруулга энд харагдаж байна.

Руль дээрээ 2 дугуй, гүйдэг товчлуур, рулын зүүн талд шил арчигч болон их гэрлийн удирдлага, баруун талдаа ухрах, сул арааны горим, явах горим, автомат удирдлагын горим, зогсоолын товчлуурыг байх аж.

Харин зорчигчийн шаланд 12в албадан асаагч байх гэнэ.

Модел 3 загварын техник үзүүлэлтийн хувьд 0-100 км/ц хурдыг 5.5 секундэд авч 345 км нэг цэнэглэлтээр туулах чадвартай.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.