ШИНЭ ЗАГВАР: 8-Р ҮЕИЙН ROLLS-ROYCE PHANTOM

Цоо шинэ хос турбо бүхий 6.75 литрийн V12 хөдөлгүүр, хөнгөн цагаан кузовтой шинэ үеийн Фантомтой танилцъя.

Тэртээ 2003 оны 1-р сард Роллс-Ройс компанийг эзэмшигч BMW компани 7-р үеийн загварыг танилцуулж байсан. Харин өнөөдөр 8-р үеийн Фантомыг ийнхүү танилцуулж байна. Шинэ загвар нь цоо шинэ хөнгөн цагаан кузовтой, жинхэнэ люкс тав тухыг мэдрүүлэх хийц, хүч чадлыг шинэ түвшинд аваачсан хөдөлгүүртэй болжээ.

За хөдөлгүүрийн өөрчлөлтөөс эхлээд танилцаад явъя.

Энгийн байсан хөдөлгүүрийг турботой болгосон, түүнийг ZF-ийн 8 шатлалт хурдны хайрцагтай холбож өгснөөр 536 м.x болон 1,700 эрг/минүтын хөдөлгүүрийн эргэлтэд 663 lb-ft эргүүлэх чадлыг гаргах чадвартай болсон байна. Улмаар 100-г 5.3 секундэд авч 250 км/ц хурдлах боломжтой болсон.

Аниргүй салон

Улмаар түүний араатан мэт архирах хөдөлгүүрийн чимээг намсгахын тулд 130 кг орчим дуу намсгагчийг тааз, хаалга, хөл, дугуйны хэсэгт шингээсэн. Үр дүнд нь өмнөх Фантомын 100 км/ц хурдтай явах үеийхээс 60 dB нам гүн орчныг бий болгож чаджээ. Гайхалтай гэхээс өөр юу гэхэв.

Технологийн ололт

Улмаар толгой компани нь BMW гэсэн шиг Роллс-Ройсийн түүхэнд байгаагүй их hi-tech шинэчлэлтүүдийг түүнд хийсэн аж. Мэдрэгчтэй хийн өргөгч, бүрэн хянах камерийн систем, 4 дугуйн залуур зэрэг зүйлс үүнд бий. Өмнөх үеийн кузовоос 30% илүү бат бэх болсон.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.