БАГА ЗЭРЭГ НАМХАН ХАШЛАГА ТАНЫ АМИЙГ АВАРНА

2.54 см намхан байхад л авто ослоор амиа алдагсдын тоог бууруулж чадна

Nebraska-Lincoln (UNL)-ийн Их Сургуулийн сурагчид нэгэн шинэ туршилтыг жолооч нарын төлөө хийж өгсөн байна. Энэ нь одоо ашиглаж байгаа замын хашлагын өндрийг 78.74-91.44 см хүртэл бууруулснаар ослын үеийн эндэгдлийг үлэмж бууруулж чадна гэж үзсэн байна. Хэрвээ 78 см өндөртэй болговол бүр аюулгүй болох гэнэ.

Тэд компьютер моделийн туслалцаатай crash-test хийдэг аргын дагуу туршилтаа хийж Traffic Injury Prevention сэтгүүлд судалгааны ажлаа нийтэлсэн нь энэ юм.

Уг арга нь суудлын машинуудад эерэг нөлөөлөлтэйг нь судалж 2 ширхэг Киа Рио загварыг бодит туршилтанд оруулж шалгасан байна. 100 км/ц хурдтай 78-91 см өндөртэй хашлага мөргөхөд салон руу ямар нэгэн гадны биет орж ирэхгүй, шүргэлцэж түлхэж байгаа нь нотлогдсон аж.

Хашлагын үүрэг нь машиныг хөмрөх, цааш нисэх эрсдэлээс хамгаалдаг ч салон руу зарим хэсэг нь давж орж ирээд гэмтэлд хүргэх өндөр магадлалтай байдаг байна. Тиймээс ч өндрийн энэ хязгаарт маш их ач холбогдол өгч байгаагаа судлаач доктор Asadollahi Pajouh хэлсэн юм.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.