ОРОСЫН ЗАМ ДЭЭРХ ДЭЭРЭМ ОДОО Ч БАЙСААР ...

Машин бүр хар хайрцагтай байх нь олон зүйлд тустай байдаг. Энэ удаагийн хэрэг нь ОХУ-ын тосгонд болж байгаа дээрмийн шинжтэй үйлдэл аж.

YouTube channel сайтын RoadCams сувагт нэгэн эрэгтэй болон эмэгтэй зорчигч 7-р сарын 30-ын өдөр шороонд зам дээр дээрэмдүүлэхээ шахдаг хэргийн бичлэгийг оруулсан байна. Зам дээр УАЗ452 буюу Фургон хөндөлсөж зогсоод бэйсболын цохиураар сүрдүүлж байгаа нь үлджээ.

Тэд зугтах гэж оролдоход жолооч талын цонхноос зүүгдэж зогсохыг шаардах бөгөөд энэ байдал нь удаан үргэлжилж байгаа нь ажиглагдлаа. Хэрвээ цаад зам нь хүнд шавартай бол байдал бүр ч хэцүүдэх байж ээ. Үлгэр домог мэт аман яриа оргүй зүйл ч биш бололтой.

Тиймээс та бүхэн ч гэсэн ОХУ нутаг дэвсгэрт зорчихдоо замгүй газраар зорчихгүй байж, өөрийн аюулгүй байдлыг хангаарай.