МОНГОЛ, КАЗАХСТАНЫГ ХОЛБОСОН ЗАМЫГ БОГИНОСГОХ ТАЛААР ЯРИЛЦЖЭЭ

Монгол улсын хилээс Казахстаны хил хүрэх богино зам нээх боломжийн талаар Дорнод Казахстан мужийн захирагч Даниал Ахметов, Баян Өлгий аймгийн засаг дарга А. Гылымхан нар уулзаж ярилцжээ.

Одоо Монголоос Казахстан хүрэхийн тулд хоёр удаа хил давдаг нь (эхлээд ОХУ-ын хил, дараа нь Казахстаны хил) иргэдэд, ялангуяа ачаа бараа тээвэрлэлтэд хүндрэлтэй байдаг гэнэ. Тиймээс засаг дарга А.Гылымхан урьд нь мал туухад ашигладаг байсан 200 км орчим замыг автозам болгон шинэчилбэл хоёр орны хооронд тав тухтай зорчдог болох, гол нь худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой талаар Дорнод Казахстаны захирагчид тайлбарлажээ.

Даниал Ахметов уг саналыг дэмжиж, өөрийн мужийн талаас хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн тухай Дорнод Казахстаны орон нутгийн хэвлэл мэдээлсэн байна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.