НАЛАЙХ ДҮҮРГИЙН 1.5 КМ АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЛЭЭ

Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын 1,5 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “Эко тогтол” ХХК шинээр хийж дуусгалаа.

  • Хуучин 2 эгнээ байсан авто замыг 12 метрийн өргөнтэй 4 эгнээ болгон шинэчилж, 1.5 м өргөнтөй явган хүний зам, гадаргууны ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлэг бүхий иж бүрэн замын ажлыг хугацаанаас нь өмнө өнөөдөр дуусган нээлтээ хийлээ.
  • Тус замыг Нийслэлийн Авто замын сангийн 2,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийсэн байна.