TERRAKHANA – OFFROAD ЗАМ ДЭЭРХ KEN BLOCK-ИЙН ҮЗҮҮЛБЭР

Кен Блокийн сонирхолтой үзүүлбэр дуусахгүй нь. Жимхана цувралаас арай өөр буюу оффроад замд Terrakhana үзүүлбэрийг үзүүлсэн байна.

Тус видеог Pennzoil моторын тосны компанийн захиалгаар хийсэн ба тус компани энэ төрлийн эйкшн мотоспорттой видеог цувралаар сүүлийн жилүүдэд гаргаж байгаа юм.

Кенийн машин 600 м.хүчтэй Ford Fiesta ST RX43 загвар юм. Тус үзүүлбэрийг Юта мужид бүтээсэн аж. Чихэвчээ чангалаад, Блокийн үзүүлбэрийг шимтэн үзье. Муухан киноноос л дээр.