8-Р САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН АЧИЖ, ЖУРАМЛАНА

Авто замын хөдөлгөөнд саад учруулж, замын хөдөлгөөний дүрэм зөрчин байрлуулсан авто машиныг Нийслэлийн Засаг даргын2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/601дугаартай "Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах тухай" захирамжийн дагуу 8-р сарын 28-ны өдрөөс эхлэн ачиж, журамлана.

2017 оны 08 сарын 17-ны өдөр Дугаар А/601 Улаанбаатар хот

Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дүгээр тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 33/35 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/365 дугаар захирамж, Ажлын хэсгийн үзлэг шалгалт, дүгнэлтийн дагуу тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгжүүдтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаатай холбогдсон гомдол, маргааныг зохих журмын дагуу шийдвэрлэж, хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газар /Б.Эрдэнэбат /-т тус тус даалгасугай.
  2. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, явц, үр дүнг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд тухай бүр танилцуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүд үүрэг болгосугай.
  3. Энэ захирамж гарсантай холбогдуулан “Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/35 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД