ХҮҮХДИЙН СУУДАЛ СОНГОХ ЗӨВЛӨМЖ

Юуны түрүүнд хүүхдийн суудлыг насанд нь тааруулж авна. Хэзээ ч “Яваандаа томорно” гэсэн бодлоор сонголт хийж болохгүй. Түүнчлэн таньж мэдэхгүй, хямд брэндийн суудлын материал нь хүүхдийн харшил сэдрээж, муугаар бодоход ослын үед задарч бутрах аюултай.

Зургаан сараас өмнөх хүүхдүүдийн цээжний хэнхэрцэг амьсгалах тоолонд айхавтар томордог учраас аюулгүйн бүс, хүүхдийн бие хооронд алга дайны зай байх ёстой. Зургаан сар өнгөрсний дараа бүсийг нэлээн чангалж хэвшүүлнэ.

Хол замд гурван цаг тутамд зогсож амраад, биеийг нь массажлана.

  • 2 нас хүртэлх хүүхдийн хүзүүний яс бэхжиж амжаагүй байдаг учраас өөдөөс цохисон тохиолдолд толгой нь урагшаа хүчтэй шидэгддэг. Харин зориулалтын суудал дээр нуруугаар нь буруу харуулж байрлуулсан хүүхдийн гэмтэл авах эрсдэл 8 дахин буурдаг юм.
  • 2-5 насны хүүхдийг 0-25 кг ангиллын суудал дээр суулгадаг бол 5-12 насны хүүхдэд 9-36 кг суудал эсвэл 15-36 кг суудал өндөрлүүлэгчийг тус тус ашигладаг.

Сонирхуулахад, аюулгүйн байдлыг хамгийн их анхаардаг Швед улсад 90% нь 1 нас хүртэлх хүүхдээ зориулалтын суудал дээр нуруугаар нь буруу харуулж тээвэрлэдэг болохоор сүүлийн 40 жилд нэг ч хүүхэд амь насаар хохироогүй аж.

За одоо тэгэхээр эхнэр хүүхдээ төрөхөөс очиж авах замаараа хүүхдийн суудал авна биз?

ХҮҮХДИЙН СУУДЛЫГ МАШИНД ЗӨВ БАЙРШУУЛАХ НЬ:
  • Хүүхдийн суудлыг гарын авлага болон машины онцлогт тохируулж зөв байршуулах шаардлагатай
  • Хүүхдийн суудлыг байрлуулсны дараа 4 зүгт хүчтэй хөдөлгөж үзэх хэрэгтэй ба 3 см илүү хөдөлгөөн байх ёстой
  • Хүүхдийг хамгаалах бүсийг зөв татсан байх
  • Хүүхэд мөрөө эгц эргүүлэх хөдөлгөөн хийх боломжгүй
  • Цээжний урдах бэхэлгээ суганы харалдаа байрших
  • Гуя, ташааг дарсан бэхэлгээтэй байх
  • Бүсийг татаж, чангалах үед эргүүлэг гаргахгүй байх ба бүс хүүхдийн биеэс хөндийрч холхихгүй байрших

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.