ШИНЭ ҮЕИЙН LAND CRUISER-ИЙГ 9/12-НД ТАНИЛЦУУЛНА

- 9 сарын 12-нд танилцуулна. Рам-Кузов бүтэцтэй. FT-4X концепт загвараас дизайныг элементийг авсан

Тоёота компани энэ жилийн Франкфурт Мотор Шоуны үеэр 2 төрлийн автомашиныг танилцуулах гэж байна. Уг 2 загварт шинэ Ланд Круйзер болон C-HR концепт загвар багтсан байна.

Харамсалтай нь одоогоор Тоёота компанийн зүгээс шинэ SUV машиныхаа дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байгаа ч цуу ярианд дурдсанаар рам-кузов бүтэцтэй хэвээр байх гэнэ. Toyota компанийн хэвлэлийн хуралд мэдэгдсэнээр "Шинэ Ланд Круйзер нь та хаашаа явмаар байна, Тэнд таныг аваачина" гэж онцолжээ.

Одоо үеийн Land Cruiser загварыг анх 2008 онд сайжруулсан хөдөлгүүр, тулгуур эд анги, оффроад өндөр чадвартайгаар танилцуулж байсан. АНУ-ын зах зээлд 5.7 литрийн V8 381 м.хүчтэй 0-100 км/ц хурдыг 6.8 секундэд авах чадвартай хөдөлгүүрийг суурилуулж гаргаж байв.

Мөн цуу яриагаар залуусын гэх тодотголтой Toyota FT-4X Concept загвараас зарим нэгэн дизайны элементийг ашиглаж, ретро хэв маягийг шингээсэн байх магадлалтай гэж үзэж байгаа юм.

Үүнээс гадна тус компани хайбрид армиа өргөжүүлж C-HR концепт загварыг танилцуулах бөгөөд ирээдүйн чиг хандлагыг үүнээс мэдрэх боломжтой гэж дурджээ.

Ингээд 9 сарын 12-нд Монголчуудын сайн мэдэх iPhone болон Land Cruiser загварын нээлт зэрэг болохыг тэсэн ядан хүлээцгээе.