МОТОРЫН ТОСЫГ СОЛИХ АРГА №340

Хөдөлгүүрийн тосыг тодорхой хугацаа болон км-ийн давтамжтайгаар сольдог. Хэрвээ өмнө нь хэзээ хаана ямар тос хийж байсан талаар мэдэхгүй бол яаралтай солиулж гартаа оруулсан нь дээр. Хөдөлгүүрийн түүхийг мэдээгүйгээс болж тааварлаагүй гэмтэл үүсгэх боломжтой.

Мөн:

  1. Тосны бохирдол, хэмжээг мэдэлгүйгээр үйлчилгээ хийх нь эрсдэлд учруулна
  2. Хөдөлгүүрийн тосны тагны эргэн тойронг арчихгүйгээс болж тоос, шороо, хог тосруу орох боломжтой
  3. тосны таг нь дахь нагарыг харалгүй тос солисноос болж хөдөлгүүрт хүнд гэмтэл учруулж болзошгүй
  4. хөдөлгүүрийн эргэн тойронд хаа нэгтээ тос асрагч байгааг анзаараагүйгээс болж хөдөлгүүрийн гэмтлийг дутуу оношлох болон гарч болох эвдрэлийг анзаарахгүй байх магадлалтай.
Бохирдлын төвшин энэ хэмжээнд байвал УГААЖ БОЛОХГҮЙ
Бохирдлын төвшин энэ хэмжээнд байвал УГААЖ БОЛОХГҮЙ

Алхам 1. УГААГЧ

- Хэрэв тосны хэмжээ бага байвал тос нэмнэ:

  • Моторын тагийг авч тохирсон хэмжээгээр энгийн маслыг юүлүүр ашиглан нэмнэ
  • Угаагчаа хийн моторын тосны тагийг таглана
  • Угаагч бүтээгдэхүүнд заагдсан хугацааны дагуу моторыг асаалттай байлгах
  • Тохирсон хугацаа нь болсон бол моторыг унтраана
  • Моторын тосны тагийг авна

- Хэрэв hybrid байвал:

  • Үндсэн дотоод шаталтат хөдөлгүүрийг асаана.

Алхам 2. Хүйсний боолт тайлах

1. Хэрэглэгдэх багажаа бэлдэх (торцов, тосны шүүр тайлах багаж)

2. Тос хийх тосгуур бэлдэж, хөдөлгүүрийн доор байрлуулах (тосны савны дотрох тосны хэмжээг шалгах)

3. Хүйсний боолтыг тайлах (шурган дүрмийн дагуу тайлах, нар буруу эргүүлэх )

4. Хүйсний боолтыг шалгах

  • Резво
  • Болтны толгойг шалгах
  • Шайв
  • Соронз дээр байгаа үртэс

Алхам 3. Шүүр

1.    Тосны шүүрийг шургийн дүрмийн дагуу тайлах

2.    Багажаар эргүүлэн суларсны дараа, гараараа эргүүлэн тосны шүүрийг тайлна

3.    Шүүрнээс аль болох тос асгалгүй хурдан, тосны шүүрний амыг дээш харуулна

4.    Тосны шүүрэн дээрх жийрэг резинийг шалгах (жийрэг резин заавал байх ёстой, хэрэв байхгүй байвал хөдөлгүүрийн блоконд үлдсэн байна)

5.    Хөдөлгүүрийн блокыг шалгах (pезвог шалгах)

6.    Тосны шүүрийг тосгуур нь дээр доош харуулан тавих

7.    Шинэ шүүрийг хуучин шүүртэй харьцуулан харах

  • Хэмжээ
  • Резво
  • Сальник резинийг харах

8.    Шинэ шүүрийг цэнэглэх (сальник резинийг тослох)

9.    Шинэ шүүрийг хийхдээ бусад эд ангид хүргэлгүй болгоомжтой хийнэ

  • Гараараа нар буруу болгоомжтой эргүүлэн чангална
  • Үүний дараа түлхүүрээр чангална
  • Шүүр болон блокны ойр орчмыг арчиж, цэвэрлэнэ.

Анхаарах:

  1. Гараар эргүүлэн тайлж авах нь, тос асгарах мөн хүчилж эргүүлснээс үүдэн хөдөлгүүрийн блок нь дээрх резвог гэмтээх аюултай.
  2. Жийрэг резинийг шалгаагүйгээс болж шинээр хийх тосны  шүүрэн дэх сальник резинийг гэмтээх болно. Үүнээс үүдэн тос шүүрэх, мөн хөдөлгүүрийг гэмтээх аюултай.

Алхам 4. Хүйсний боолт боох

1. Тос бүрэн дууссаныг шалгах

2. Хэрэв шинэ боолт хийхээр болсон бол:

  • Резвог хуучин боолттой харьцуулан хар
  • Заавал шинэ шайв хэрэглэх

3. Нар зөв эргүүлэн чангалах (тохирсон хүчээр чангалах)

Анхаарах:

  1. Резвог тулгахгүйгээс болж блок нь дээрх  Резво алагдана.
  2. Шинэ шайв хийгээгүйгээс болж тос шүүрэх аюултай.
  3. Тохирсон хүчээр чангалахгүй бол боолтны Резво алагдана.

Алхам 5. Тос хийх

  1. Моторын тос хийх хэсэгт тос хийх юүлүүрийг байрлуулна
  2. Тосоо бэлдэх
  3. Тосыг болгоомжтой тонгойлгон хийнэ
  4. Тосны хэмжээг зааварчилгааны дагуу хийнэ
  5. Тосны шүбийг татаж тосны хэмжээг шалгана
  6. Моторын тосны тагийг таглах
  7. Хөдөлгүүрийн дээрх асгарсан тосыг цэвэрлэнэ

Анхаарах:

  1. Юүлүүр ашиглахгүй бол гадуур нь тос асгана
  2. Тосны шүбийг татаж шалгаагүйгээс болж хэтэрхий их тос хийх магадлалтай

Алхам 6. Шалгах

Машины доогуур орон хөдөлгүүрийн эргэн тойронг шалгана

  • Тосны шүүрний эргэн тойрон
  • Хүйсний боолтны эргэн тойрон
  • Хөдөлгүүрийн эргэн тойрон

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.