ШАТСАН ТҮЛШ 12 ХҮНИЙГ ГЭМТЭЭВ

Австралийн хойд хэсэгт болдог Red CentreNATS шоуны үеэр 12 үзэгч галд түлэгджээ.

Ням гаригийн үдэш шоуг үзэж байсан 12 хүн галд түлэгдсэн бөгөөд хамгийн хүнд түлэгдсэн нь 47 настай эр байсан аж. Түүний биеийн 20% түлэгдсэн, харин бусад нь харьцангуй бага гэмтэлтэй ажээ.

Зохион байгуулагчдын мэдэгдэлд өгүүлснээр "Итгэмээргүй хүнд нөхцөл байдал үүслээ, бид гэмтсэн хүмүүст бүх талын туслалцааг олгоно гэжээ". Гал гарсны дараа тэмцээнийг зогсоож, одоо галын шинжилгээг хийж байгаа юм байна.

Дээрх явдал нь авто шоуны зохион байгуулалтыг илүү аюулгүй түвшинд байлгахыг шаардаж байгааг, цаашид анхаарах хэрэгтэйг сануулж байгаа хэрэг юм.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.