ШИНЭ ҮЕ НЬ ӨВӨГ ДЭЭДСЭЭСЭЭ ХУРДАН БАЙЖ ЧАДАХ БОЛОВ УУ?

1950 болон 1960, 1970 оны үе үеийн моторспортын төлөөллийг орчин үеийн хүчирхэг SUV загвартай уралдуулах, хүч тэнцвэргүй тулааныг R&T сэтгүүл 70 жилийн ойдоо зориулж хийж ээ.

Бидний сайн мэдэх БМВ Х5 М хувилбар, дунд гарын люкс Jaguar F-Pace S, авсаархан Porsche Macan GTS загваруудыг Невадагийн уралдааны тойрогт хөгшчүүлтэй нь тэр тусмаа өөрсдийх нь ах нартай тавьж үзсэн байна.

Үр дүн:

Урт: 3.52 км | Эргэлт: 13

  • 1972 BMW 3.0 CSL: 1:47.73
  • 1967 PORSCHE 911 S: 1:52.46
  • 2017 BMW X5 M: 1:53.44
  • 2017 PORSCHE MACAN GTS: 1:55.29
  • 2017 JAGUAR F-PACE S: 1:59.79
  • 1954 JAGUAR D-TYPE: 2:02.96

А: Эргэлт 1 бол тэнцвэрийг шалгах сайхан эргэлт. Энэ эргэлтийг 911 хамгийн хурдан гүйцэтгэсэн буюу 125.7 км/ц хурдтайгаар туулсан. Үүнд мэдээж газартай харилцах өргөн дугуй маш их дэм өгсөн. Харин BMW CSL ердөө 1.6 км/ц хурдаар бага байсан. Үлдсэн загварууд болох D-Type, X5 M, Macan, F-Pace загварууд 112-113.6 км/ц хурдтайгаар эргэж. БМВ ер нь хаазаа буулгах дүргүй машин юм аа...

B. хэсэгт 5,6,7-р эргэлтүүд бий. Нумарсан, өндөрлөг рүү мацах хийцтэй энэ замд 911 бас л гайхалтай бүжиж тойрсон байна. Ингэснээр жин болон балансын харьцаа нь хэчнээн сайн гэдгээ амжилттай шалгуулсан. Харин 3 SUV маань хангалттай байж чадаагүйгээс хугацаа алдаж ээ.

С. Хэсэгт давхиж байгаад эргэдэг 10-р эргэлт бий. 75.3 км/ц хурдтайгаар CSL хамгийн тогтвортой эргэлтийг хийж чадсан.

D. хэсэг бол хурдыг шалгах хэсэг. Машиныг аеродинамик үзүүлэлтийг шалгасан энэ замд Х5 М хамгийн хурдан буюу 184.3 км/ц хурдыг хийсэн байна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.