ПҮРШ, АМОРТИЗАТОР СОЛИХ АРГА №344

Танд эдгээр шинж тэмдэг мэдрэгдэж эхэлсэн бол амортизатор оо яаралтай солиулаарай. Зарим жолооч нар өвлийн улиралд муудсан амортизаторыг солихгүй нэг мөр зун солихыг хүлээдэг. Энэ нь буруу бодол бөгөөд муудсан амортизатор бусад эд ангийн ажиллагаанд цохилтыг шууд дамжуулж пүрш, втулкийг илүү хурдан муутгах, кузовд дуу оруулах, аюулгүй байдлыг 0 түвшин рүү аваачих аюултай байдгийг үргэлж санаарай.

  1. Дугуй савлах - дугуй замын гадаргатай хангалттай шүргэлцэхгүй байх үүнээс болж тоормослох зай уртассан бол мөн дугуй ойх мэдрэмж танд төрүүлж байвал муудсаны шинж
  2. Хурдтай явж байх үедээ эгнээ байраа солих, эргэлт хийх үед кузов ганхаж байвал
  3. Донсолгоо, хурд сааруулагчаар давж гарсны дараа кузов ойж байгаа бол
  4. Огцом тоормосолсны дараа кузовын савалгаа зогсохгүй байгаа бол амортизатор муудсаны шинж юм.
Энэ удаагийн дугаарт пүрш, амортизатор нь цугтаа бүтэцтэй (strut) амортизаторыг солих зааврыг орууллаа.

Алхам 1. Дугуйг тайлна

  1. Машиныг дээш өргөн газраас хөндийрүүлээгүй байхад, тайлах дугуйнуудын боолтыг гараар суллана
  2. Машиныг тохирох өндөрт хүртэл өргөн, лифтийг түгжинэ
  3. Хийн буугаар боолтуудыг буудан тайлж авна.
    • Боолт тус бүрийн дотоод резвог шалгана
    • Дугуйг сууринаас мулталж авна

Алхам 2. Амортизаторыг салгах

  1. Багаж бэлдэх:
    • Тос хийх зориулалтын сав,
  2. Амортизаторыг задлах
  3. Амортизатор дээр боогдсон ABS-ны трупыг тайлж авна
  4. Амортизаторыг их биетэй холбож боосон дээд боолтыг тайлж авна (2-4 боолт байдаг)
  5. Амортизаторын доод хэсгийг гартай холбон боосон боолтыг тайлна (1-2 боолт байдаг)
  6. Эдгээр боолтуудыг тайлсны дараа амортизаторыг сугалж авна (амортизаторын ойр хавьд байрлах утсыг таслахаас болгоомжлох хэрэгтэй)

Алхам 3. Амортизаторыг пүршнээс салгах

  1. Хэрвээ амортизатор пүрштэй бол пүршнээс салгах хэрэгтэй:
    • Пүрш агшаагч хэрэглэнэ.
  2. Амортизаторыг пүрш агшааг дээр зөв байрлуулна. Хэрэв шаардлагатай гэвэл туслах хүн хэрэгтэй.
    • Пүршийг салгахдаа дээр нь тэмдэглэсэн байршил заасан сумыг сайтар анхаарах хэрэгтэй. Хэрэв байршил заасан сум байхгүй байвал байршлыг тэмдэглэн авах хэрэгтэй.

Алхам 4. Шинэ амортизатор болон пүршийг угсрах

  1. Хэрэв амортизатор пүрштэй байвал амортизаторыг машин суурилуулахын өмнө пүрштэй угсрах хэрэгтэй
  2. Шинэ амортизаторыг ажиллагаанд оруулсны дараа пүрштэй угсрах ёстой. Ажиллагаанд оруулахдаа амортизаторыг 5-6 удаа поршинг шахна.
  3. Шинэ амортизаторыг пүрш агшаагч дээр байрлуулсан пүрштэй хамт угсарна
    • Пүрш болон амортизаторыг угсрахдаа сумны байрлалыг хуучин хивэнд тохируулаг суурилуулах нь чухал учир нь суурилуулах үед байрлал зөрдөг.
    • Пүрш болон амортизаторыг холбохдоо дээд тавгийг хоногонд нь зөв суурилуулан боох хэрэгтэй.
  4. Холбож дууссаны дараа пүрш агшаагчаас салгаж авна. Үүний дараа амортизаторыг машинд суурилуулна.

Анхаарах:

  1. Пүрш болон амортизаторыг угсрахдаа пүрш харвахаас сэргийлж анхаарал болгоомжтой ажиллах хэрэгтэй.
  2. Дээд тавгийг зөв суурилуулахгүй бол амортизатор дуутай болдог.

Алхам 5. Амортизаторыг машинд суурилуулах

  1. Амортизаторын машинд угсрахдаа эхлээд амортизаторын дээд боолтыг бооно (3-4 боолт байдаг)
  2. Амортизаторын доод хэсгийг гартай холбож бооно. Гартай холбож боохдоо гарыг доороос нь бага зэрэг өргөж боолтын хонгонд тааруулан боолтыг амсуулна. Үүний дараа чангалж бооно. (1-2 боолт байдаг)

Алхам 6. Дугуйг буцаан бооно

  1. Дугуйг буцаан байрлуулан боолтуудыг зөв дарааллын дагуу чангална.  
  2. Эхлээд гараар боолтуудыг тулгасны дараа буулгаж, дахин чангална

Бичлэгээр үзэх