ХУУЧНЫ JAGUAR-Т ЗОРИУЛАГДСАН ШИНЭ 5 ШАТЛАЛТ МЕХАНИК КРОП

Дэлхийн нийтийн чиг хандлага хос авцуулах холбоотой автомат кропруу тэмүүлж байгаа энэ үед зарим нэг нь урсгал сөрөхөөр шийдсэн байна. Энэ бол цоо шинэхэн механик хурдны хайрцгийн хөгжүүлэлт ажээ.

Зохион бүтээгч болох JD Classics компани классик Jaguar загваруудад зориулсан тусгай хувилбарыг бүтээсэн нь энэ юм. Jaguar-ийн 4.2 литрийн мотортой классик загваруудын хүч дамжуулах анги болох энэхүү бүтээл нь 5 шатлалтай ба, илүү хөнгөн, илүү араан сонголттой болсон гэдгээр онцлог.

Шинэ кроп нь хуучинтайгаа яг таг таарах бөгөөд хүчитгэсэн хөнгөн цагаан гэртэй. 50,60-аад оны ихэнх Jaguar загварт суурилуулах боломжтой, 400 м.хүчийг даах чадалтай гэдгээр ялгарч байна.