СОЛИРЫН ЗҮРХТЭЙ MERCEDES-AMG PROJECT ONE

Mercedes-AMG-ийн маш удаан хүлээлгэсэн F1 технологитой hypercar машинаа өнөөдөр буюу Франкфурт Мотор Шоуны үеэр танилцууллаа.

Түүнийг анх харахад л CLK GTR загварыг санагдуулам төрхтэй. Ле Манс уралдааны машиныг санагдуулам кузовын бүтэц, Noble M600 машин шиг урд хэсэг, Ferrari 360 шиг хормойн хэсэг гээд л тал бүрийн орцоор бүтээсэн мэт. Гадны ихэнх хэвлэлүүд түүнийг ердийн хэрэглээнд зориулсан F1-ийн солир ч гэж нэрлэж байгаа юм.

Түүнийг Mercedes Petronas Formula 1 солирт ашигладаг V6 цилиндртэй 1.6 литрийн турбо хөдөлгүүр, 4 ширхэг цахилгаан мотороор тоноглосноор нийт 1,000 гаруй морины хүчийг гаргаж 0-200 км/ц хурдыг ердөө 6 секундэд авах чадвартай болсон байна.

  • Турбоны эргэлтийн хурд 100,000 rpm (цахилгаан дэмжлэгтэй турботой)
  • V6 хөдөлгүүр нь 11,000 rpm эргэлт хийж чадна. Уралдааны түлш хийвэл 15,000 rpm эргэж чадна. Энэ мотор нь уралдааны одоо солирт ашиглаж байгаа мотор гэдгийг анхаараарай.
  • Цахилгаан мотор бүр нь 161 м.хүчийг гарна.
  • Нэг цахилгаан мотор нь тахир голтой холбоотой, нөгөө 2 нь урд тэнхлэгт, нэг нь 4 дугуй тус бүрт холбогдсон

Хөдөлгүүрийн хөгжүүлэлт болон үйлдвэрлэлтийн Их Британийн Brackley-д байрлах AMG-ийн үйлдвэрт хийж байгаа бөгөөд дан цахилгаан мотор, батэрэйн хүчээр 25 км зайг туулах чадвартай болсон аж.

  • Урд болон хойд тэнхлэг нь олон татуургат бүтэцтэй
  • Michelin Pilot Sport Cup 2 дугуйтай. Хэмжээ нь урд 285/35/19 хойд 335/30/20 ямар аймар том юм бэ...

4 цахилгаан моторын 2 нь урд тэнхлэгт байрлах ба тоормослох үеийн энергийн 80%-ийг батэрэй цэнэглэхэд ашиглах гэнэ.

  • Руль нь солиртой ижилхэн дүрстэй.
  • Суудал нь хоорондоо нэгэн цул карбон монокок бүтэцтэй
  • Минималист салоны дизайнтай
  • Албан ёсны хүчийг ил болгоогүй 1,000 гаруй морины чадалтай гэж одоогоор мэдэгдэж байна.
  • 350 км/ц дээд хурдлах чадвартай
  • Үнэ нь 2.4 сая евро байх магадлалтай