НИЙТИЙН ТЭЭВРИЙНХЭН “УР ЧАДВАР - УРАН ЖОЛООДЛОГО"-ЫН АВАРГУУДАА ТОДРУУЛЛАА

"Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатарын санаачлалаар гурван баазын 763 жолооч нарын дунд “Ур чадвар -Уран жолоодлого"-ын тэмцээн зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа.

Тэмцээн нь жолооч нарын хууль эрх зүй, замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврийн стандартын мэдлэг, жолоодлогын ур чадварыг дээшлүүлж, осол зөрчилгүй  иргэдэд үйлчлэх үндсэн зорилготой.  

Шалгаруулалт хоёр үе шаттай зохион байгуулагдаж, эхний гурван байранд шалгарсан 30 жолооч байгууллагын аваргын төлөө жолоодлогын ур чадвар, замын хөдөлгөөний дүрмийн шалгалт, техникийн гэмтэл тодорхойлох төрлүүдээр оролцсон юм.  

Тэмцээний нэгдсэн дүнгээр:

  1. Гуравдугаар баазын  жолооч Д.Батбилэг нэгдүгээр байранд,
  2. Б.Нямпүрэв хоёрдугаар байранд,
  3. Нэгдүгээр баазын жолооч  Б.Уранбат гуравдугаар байранд,
  4. Тусгай байранд С.Төмөрсанаа нар шалгарч медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Мөн гурван баазыг зургаан үзүүлэлтээр дүгнэхэд 155 оноогоор Гуравдугаар бааз шалгарч  шилжин явах цом, мөнгөн шагнал гардууллаа.

Тэмцээний дундуур "Зөрчлийн тухай хуулиар" асуулт хариултын тэмцээн зохион байгуулагдах Нэгдүгээр баазын жолооч С.Төмөрсанаа, Э.Ууганзаяа, Хоёрдугаар баазын троллейбусны жолооч Л.Гансүх нар амжилттай оролцож хөгжөөн дэмжигчдийн шагнал хүртлээ гэж Зорчигч тээврийн нэгтгэлээс мэдээллээ.