COLIN MCRAE-ИЙГ РАЛЛИГИЙН ШИЛДЭГ ТАМИРЧИН ГЭДГИЙН УЧИР...

2006 оны X Games тэмцээний үеэр Шведийн домогт тамирчин Colin McRae ээлжит нэгэн ялалтаа авсан юм. Яагаад онцлоод байгаа вэ гэвэл сүүлийн тойрогт маш хүнд эрсдэлийг даван байж ялсанд оршиж байгаа. McRae тэргүүлэгч болох Travis Pastrana-аас сүүлийн 15 секундэд 0.77 секундээр хурдан байж, сонирхолтой адал явдлыг туулсаар ялагч болсон нь энэ юм.

Тэмцээний сүүлийн тойрогт бага зэргийн даралттай бас хурдтай үсэрснээс болж Subaru WRX STI  нь бүтэн өнхөрсөн. Гэвч азтай гэмээр 4 хөллөн бууснаар цааш тэмцээнийг үргэлжлүүлж амжилттай барианд орох боломж үүсэж улмаар ялагч болжээ.

Өрсөлдөгч нь энэ талаар дурдахдаа: Тэр өнхрөхдөө хүртэл цаг алдаагүй, гайхалтай тамирчин юм гэсэн байна.

McRae нь одоогоос 10 жилийн өмнө нисдэг тэрэгний ослоор зуурдаар нас барж, дэлхийн сая сая ралли сонирхогч шүтэн бишрэгчдэд маш том гарз учирсан юм. Түүний уралдаан бүр бидний зүрх сэтгэлийг огшоодог, тиймээс хэзээ ч мартагддаггүй байх...

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.