2019 LAMBORGHINI URUS: МЭДВЭЛ ЗОХИЛТОЙ ЗҮЙЛС

Хэдэн жилийн өмнө Ламборгиниг SUV загвар хийх тухай мэдээллийг дуулж байсан байх. Түүнийг Urus гэж нэрэлсэн бөгөөд хамгийн хүчирхэг SUV болж зах зээлд гаргана гэж байсан. Тэгвэл тун удахгүй концепт биш үйлдвэрлэгдэх хувилбартай танилцах нь ээ.

Ламборгинид SUV хийж байсан туршлага бий. Түүнийг LM002 гэж нэрлэж байсан, харин URUS бол тус компанийн түүхэн дэх 2 дахь SUV загвар болж байгаа юм. Суперкарын үзүүлэлттэй, орчин үеийн люкс SUV бол URUS.

Энэ юу вэ?

Тэртээ 2012 онд Бээжингийн ОУ-ын авто шоунд Lamborghini өөрсдийн SUV концепт загварыг танилцуулж байсан. Түүнээс хойш папараци гэрэл зургууд өнөөг хүртэл маш ихээр гарх байлаа.

Зөвхөн хүчин чадлын үзүүлэлтээр ч биш дизайны хамгийн нийлмэл хослолыг түүнд шингээсэн. Этгээд хурц ирмэгтэй загвар нь олон хүмүүсийн сонирхлыг төрүүлж байгаа.

motor1 сайтын хамт олон хамгийн сүүлд авсан папараци зураг болон концепт загварын зургийг хооронд нь рендер хийж ирээдүйд үйлдвэрлэгдэх боломжтой гэсэн төсөөллийн хувилбарыг бүтээсэн нь энэ юм.

Урд нь нүүр өндөрлөсөн Huracan эсвэл Aventador шиг. Гупер дээрх 2 агаарын сетк нь хөргөлтийн асуудлыг шийдэж байгаа нь харагдаж байна. Хойноосоо 4 гаралттай яндан, богино арын цонх зэрэгтэй байх боломжтой.

Моторын хувьд?

Саяхан түүнийг 4.0 литрийн би-турбо V8 хөдөлгүүртэй гэдгийг мэдсэн. Түүнээс 650 м.х гарах бөгөөд Ньюрбург тойргийг хамгийн хурдан туулах боломжтой SUV гэж таамаглаж буй.

2019 оноос түүнийг тогонд залгадаг хайбрид хувилбарын сонголт ч яригдаж буй. Ингэснээр Porsche Cayenne S E-Hybrid загвартай шууд өрсөлдөх мэт.

Үнийн хувьд?

Lamborghini Urus-ийн өртөг $200,000 хавьцаа. 2018 онд 1,000 ширхгийг үйлдвэрлэж 2019 онд энэ тоог 3,500 болгох зорилготой. Ингэснээр Ламборгинигийн үйлдвэрлэлийн хагас хүчин чадлыг Urus дангаараа эзлэх аж.

Олноор үйлдвэрлэх хувилбарыг 2017 оны 12/04-ээс өмнө үзүүлэхгүй бөгөөд гол зах зээл нь АНУ болон БНХАУ байх гэнэ.

Urus Concept

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.