ХҮССЭН ЗҮГТЭЭ АЯЛ...

Mercedes-Benz Sprinter загварыг аяллын машин болгон өөрчилж, тоноглодог. Энэ удаад Winnebago компани түүнийг ашиглан Revel хэмээх шинэ аяллын загварыг бүтээжээ. Тус загвар нь оффроад замыг туулахад зориулагдсан бөгөөд бүх дугуйн хөтлөгчтэй гэдгээр онцлог. Үнийн хувьд $134,799 долларын өртөгтөйгээр 2 өнгөний сонголттой авах боломжтой.

Компанийн мэдээлснээр хэрэглэгчдийн хүсэлтээр оффроад замд тохируулан бүтээсэн гэсэн бөгөөд, алслагдмал газар нутагт хэрэгцээтэй бүх зүйлсийг шингээсэн гэсэн байна. Жишээ нь дээвэр дээр байрлалтай нарны зайн туслалцаатай плитка, бага хэмжээний агааржуулалтыг системийг ажиллуулах боломжтой. Мөн жорлон болон душыг маш бага зайнд шингээж чадсан байна.

Унтах орны хувьд дээвэр дээрээс автоматаар бууж өгдөг ба шаардлагагүй тохиолдолд хурааж өрөөний зайг нэмэгдүүлдэг. Мөн дугуй тогтоох тогтоогч, салоны жижиг сажиг өргөн хэрэглээний нэмэлтийг хийж өгсөн байна.

Үүгээр ч зогсохгүй шөнийн шоуг зохиож болохуйц LED гэрэлтэй сүүдрэвч, JBL-ийн спийкер түүнд бий.

Хөдөлгүүрийн хувьд зөвхөн 3.0 литрийн 6 цилиндртэй турбо дизель 188 м.хүчтэй хувилбартай. Түүнийг 5 шатлалт МТ кробкатай холбож, 4 дугуй хөтлөх системд хүчийг тэнцвэртэй дамжуулдаг. Шаардлагатай үед арааг хүндрүүлж болох төдийгүй сүүлийн үеийн электрон тэнцвэржилтийн систем, тогтворжилтын систем, огцом уруу уруудахад туслах систем зэрэгтэй.