400 КМ/Ц ХУРДАЛСАН BUGATTI CHIRON-ИЙН БИЧЛЭГИЙГ ЭНЭ МАШИНААР ХИЙСЭН

Саяхан Францын хайперкар үйлдвэрлэгч Бугатти компани Шийрон хэмээх загвараар 400 км/ц хурдалж олныг гайхшруулсан. Гэхдээ нэг том эргэлзээ үүссэн нь хэн ямар машинаар энэ бичлэгийг хажуугаас нь биччив ээ гэдэгт байв.

Тэгвэл эргэлзээ тайлагдах мэдээллийг бичлэг хэлбэрээр компанийн зүгээс гаргалаа. Энэ бол Nissan GT-R биш харин өөр нэгэн Bugatti Chiron байсан байна!

Өндөр бүтээмжтэй студи - тусгай камер, эвлүүлэг зэргийн туслалцаатай бичлэгийг хийж эцсийн бүтээл болох дан Chiron загварын бичлэг үүссэн гэдгийг санаарай.