ЭДГЭЭР 7 БУРУУ ДАДЛААС БОЛЖ МАШИНЫ ЭЛЭГДЭЛ ТҮРГЭСДЭГ

Жолооч бид хэдий урт хугацаанд машин жолоодно төдий чинээ туршлагажин, жолоодлогын дадал зуршлуудыг өөрсдөдөө бий болгож байдаг. Гэвч эдгээр зуршлууд бүгд сайн зүйл биш. Мөн энэ зуршил олон дахин давтах тусам зуршлаасаа салахад бэрх болдог.

Иймд өнөөдөр та бүхэндээ жолоодлогын муу зуршлуудын талаар хүргэж байна.

1. Гараа арааны рычак дээр байрлуулж явах

© depositphotos
© depositphotos

Дийлэнх хүмүүс гараа арааны рычак дээрээ тавьж явдаг. Үүнийг хийгүй байх ёстой хэд хэдэн шалтгаан бий. Хамгийн ойлгомжтой тайлбар бол жолооч рулийг хоёр гараараа барих ёстой.

Бас нэгэн шалтгаан нь бага ч гэсэн тогтмол рычак дээр дараатай явах нь рычакыг холхидог болгож цаашлаад араагаа солиход төвөгтэй болгодог.

2. Шатахууны сав бараг хоосорч байх үед шатахуун авах

© depositphotos
© depositphotos

Удаан зогссон үед шатахууны шаар бохирдлууд бакны ёроолд тунадаг. Эдгээр тунадас, бохирдлууд бензин, түлшний насос гэмтээж, шүүрийг муутгаж байдаг.

Өвлийн нөхцөлд автомашины бакаа ямагт хагасаас дээш шатахуунтай үлдээж байгаарай. Ингэснээр шатахуунд их хэмжээний өтгөрөлт үүсэхээс сэргийлдэг. Бага шатахуунтай бакан дахь багахан хэмжээний ус гэхэд л шатахууны системийг муутгаж гэмтэл учруулах халтай.

3. Ойр ойрхон тоормослох

Түгжээн дунд урд яваа машинаасаа зайгаа барьж яваарай - гэдгийг жолооны багш, замын цагдаа гээд бүх хүн л хэлдэг. Хэлснийг нь үл хайхран ухас ухас хийгээд ойр ойрхон тормослоод явж болохгүй.

Учир нь накладыг хурдан элэгдүүлж хурдан солиулах шаардлагатай болгоно мөн энергийн үр ашиггүй зардал гарч шатахуун зарцуулалт нэмэгддэг.

4. Машинд гарах аливаа дуу чимээг тоохгүй байх

© depositphotos
© depositphotos

Автомашины дээр, доор хаана ч гарч болох аливаа сэжигтэй дуу чимээ мь машинд эвдрэл гарсныг илтгэнэ. Ихэнх жолооч нар энэхүү дохиог тоохгүй өнгөрснөөс хожим нь илүү том гэмтэл болж ч болзошгүй.

Хэрэв таны машин ямар нэг хэвийн бус, дуу гаргаж л байгаа бол ямар нэг байдлаар оношилгоонд орж шалгуулаарай.

5. Кардан хэрэглэхгүй байх

Уруу газарт P араанд хийж машиныг зогсоох нь бүх ачааллыг кропонд үүрүүлж, элэгдлийг түргэсгэх эрсдэлтэй байдаг. Тиймээс өгсүүр, уруу замд зогсоохдоо тоормос дээр гишгээтэй байхдаа араагаа P дээрээ тавина.

Дараагаар нь гар карданаа татна. Үүний дараагаар хөлөөс  тоормосоо авч хэвшээрэй.

6. Хүйтэн моторыг өндөр эргэлтээр ажиллуулах

© pixabay
© pixabay

Ихэнх улс орны тээврийн газраас хүйтэнд машины моторыг удаан халаах шаардлагагүй гэх болсон. Гэвч усны заалт босох хүртэл моторын эргэлтийг 2000-с дээш гаргах хэрэггүй байдаг.

Иймд машинаа хөдөлгөхөөс өмнө 1-2 минут халааж байгаарай. Нөгөө талаар удаан халаах нь муу зүйл биш.

7. Уруудаж байхдаа тоормос дээр байнга гишгэж явах

Сүүлийн үеийн шинэхэн жолооч нар машинтайгаа уруу газар явж байхдаа хөлөө байнга тоормос дэрээ байрлуулж явдаг. Энэ нь накладыг хурдан элэгдүүлж хэт халаах аюултай юм.

Тиймд энэ тохиолдолд араагаа хүндрүүлж хөдөлгүүрээр тоормос хийх аргийг хэрэглээрэй.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.