МАШИНЫ ДУГААРЫН ДАВХАРДЛЫГ ЗОГСООНО

  1. “Мэргэшсэн жолоочийн үнэмлэх гаргаж өгнө” гэх зартай холбоотой хууль бус үйлдэл болон автомашины дугаарын давхардал, наймаа зэргийг нэн яаралтай таслан зогсоож, хатуу арга хэмжээ авч, хариуцлага тооцох,
  2. Шаардлагатай тохиолдолд олон нийтэд зарлах хүртэл арга хэмжээ авч ажиллахыг салбарын сайд Д.Ганбат холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Товчоодын түгжрэлийг арилгана

  • Төлбөр хураах цэгтэй холбоотой асуудал, товчоо орчимд түгжрэл, дараалал үүсч байгаа иргэдийн гомдол, саналд онцгой анхаарал хандуулж, төлбөр хураах үйл ажиллагааг бэлэн мөнгөөр бус цахим картаар, автоматаар бүртгэдэг болох системд шилжих ажлыг эрчимжүүлэх даалгаврыг өнөөдөр болсон сайдын шуурхай хуралдааны үеэр өглөө.
  • Мөн Улаанбаатар төмөр зам ХНН зорчигч үйлчилгээний вагонуудад шахмал түлш хэрэглэх боломжтой хэдий ч үнэ өртгийн хувьд харьцангуй өндөр өртөгтэй байгааг дуулгалаа гэж ЗТХЯамнаас мэдээллээ.