ДАРАА ҮЕИЙН ALPHARD-ИЙН СУРАГ

Тоёота компани ирэх 10 сард болох Токио Мотор Шоуны үеэр дараа үеийн Alphard загварын концептыг танилцуулах талаар мэдээлэллээ.

Тоёотагийн люкс миниван ангилалд хамаарах Альфард болон Вэлфайр (30) загваруудын хэсэгчилсэн шинэчлэлтийг 2017 оны 10 сард зэрэгцээ танилцуулна. Харин концепт загварын олноор үйлдвэрлэгдэх хувилбарыг 2020-2021 оны үед танилцуулах ба таны харж байгаа ерөнхий хэлбэр дүрсийг Spyder 7 сайт өмнөх мэдээлэл дээр үндэслэн бүтээж ээ.

(2015) онд танилцуулж байсан концепт

Шинэ загварт дараа үеийн "TNGA" гэх платформыг ашиглах бөгөөд урд нүүрэн хэсэг болон хажуу хаалганы хэсэг мэдэгдэхүйц томрох бололтой. Энэ нь компанийн зүгээс барьж байгаа дизайны бодлогын элемент төдийгүй Альфардын түүхэн дэх хамгийн спортлог, онцгой дизайн болох гэнэ.

Хэрвээ зураг дээрх концепт загвараар тухайн үед үйлдвэрлэвэл миниван төрөлдөө өрсөлдөгчгүй ХААН болох нь тодорхой юм.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.