TESLA - СУПЕРКАРУУДААС ХУРДАН ГЭДГЭЭ БАТАЛЛАА!

The World’s Greatest Drag Race гэх уралдааныг АНУ-ын Мотор Трэнд сэтгүүл жил бүр зохион байгуулдаг. Тэгвэл 2017 оны ялагчаар хэн тодорсон юм бол оо? Нийт 12 өрсөлдөгч 400 метр зайнд бөөн гараа хийж уралдсан нь анхаарал татна.

Өрсөлдөгч загваруудыг нэрлэвэл: Alfa Romeo Giulia, Aston Martin DB11, Chevrolet Camaro ZL1 1LE, Chevrolet Corvette Grand Sport, Ferrari 488 GTB, Lexus LC500, McLaren 570GT Mercedes Benz AMG GTR, Nissan GT-R Nismo, Porsche 718 Cayman S, Porsche 911 Turbo S, Tesla Model S P100D орно.

Бүрэн хүчин чадлаараа энэ зайнд гүйхэд хэн ямар үзүүлэлт үзүүлснийг бичлэгээс сонирхоорой. Теслагийн хувьд бүрэн цахилгаан бөгөөд замыг 10.5 секундэд 200 км/ц хурдтайгаар туулж аваргалсан байна. Шинэ үе цахилгаан руу тэмүүлсээр л...

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.