КРОПНЫ ТОС СОЛИХ АРГА №346

Япон автомашин үйлдвэрлэгчид автомат кропны тосыг 20.000 км тутамд сольж байх хэрэгтэй гэж зөвлөсөн байдаг. Автомат кроп нь үнэтэй технологийн дагуу, нарийн бүтцээс бүрддэг бөгөөд маш их ачааллыг өөртөө шингээдэг дамжуулах ангид тооцогддог.

Энэ удаагийн дугаарт солих аргийг нэгд нэгэнгүй оруулснаас гадна, сүүлийн үеийн ихээр ашигладаг болсон чэйнжерийн ажиллагаа учир шалтгааныг оруулахыг хичээлээ. Ингэж чэйнжерийн ажиллагааг мэдэж авснаар тос үлдээдэг, шинэ тосыг авч үлддэг гэсэн хий хоосон эргэлзээг арилгахад тусална.

Ягаан хэсэг нь кропны тосны байршил. Асгахад зөвхөн тэвшний тос л асгардаг.
Ягаан хэсэг нь кропны тосны байршил. Асгахад зөвхөн тэвшний тос л асгардаг.

Алхам 1. Үзлэг

  1. Хэзээ, хаана, яагаад тос солих болсон. Тосны шүбийг татаж үзнэ (Тосны бохирдолтын хэмжээг харна)
  2. Тос алдаж байгаа эсэх (сальник, касчирын жийрэг)
  3. Кропны марк, тосны маркыг харна
  4. Бохирдолтой бол хэдэн литр тосоор угаахаа тохирно (Бохирдол ихтэй sedan бол 12-16 литр, SUV бол 16-20 литр тохиромжтой байдаг. Угаах үндсэн шалтгаан нь кропны гүзээ дискэнд үлдсэн тосыг хөөж гаргах, бүрэн тосыг солиход тустай).

Алхам 2. Холболт

  1. Сонгох (нарын, бүдүүн, дээрээс, доороос)
  2. Холболттой байвал:
    1. Дээрээ холболттой байвал:
      • Өргөлгүйгээр дээрээс холболтоо хийнэ
      • Тос хийх тосны савыг хажуудаа байрлуулна
      • Холболтын труп муудсан байна уу
      • Хомучк муудсан байна уу
      • Трупны их бие муудсан байна уу
    2. Доороос холболттой байвал:
      • Машиныг өргөнө (өөрийн тохирсон өндөрт байрлуулна)
      • Лифтийг түгжинэ
      • Доод хаалтыг авна (байвал)
      • Холболтын труп муудсан байна уу
      • Хомучк муудсан байна уу
      • Трупны их бие муудсан байна уу
  3. Холболтгүй байвал
    • Авто машиныг өргөнө (тохиромжтой хэмжээ хүртэл өргөх)
    • Check-ний боолтыг тайлах (тосны бохирдлыг харна, түвшинг харна)
    • Х үйсний боолтыг тайлж, хуучин тосыг асгана
    • Тос шахах боолтыг тайлна
    • Тос асгарч дууссаны дараа хүйсний боолтыг буцаан бооно
    • Тосоо шахна
    • Тос шахах боолтоор тосыг шахна (check-ний боолтоор тос гарч иртэл шахна)
    • check боолтоор тос гарч ирмэгц, хөдөлгүүрийг асаана
    • дахин тосыг шахна, check боолтоор тос гарч ирвэл тос шахахаа больж, check боолтыг бооно
    • P→R→N→D→2→1 дарааллын дагуу 5 мин явуулна.
    • Хэдэн литр тосоор угаахаас хамаарч дээр үйлдлийг 1-3 удаа давтана
  4. Багаж бэлдэх
    • Холболтын 2 хоолой
    • Бахи, отвертка, хомучк
  5. Холболтоо найдвартай хийнэ
  6. Ирэх буцах шугамыг тодорхойлно
    • Хөдөлгүүрийг асаана (гуурсан хоолойг салгаж, тосны савруу чиглүүлэн барина)
    • Ирэх суваг дээр хар өнгийн гуурсан хоолой (intake гэсэн тэмдэглээстэй)
    • Хомутыг чангална

Алхам 3. Changer-т тос хийх

  1. Угаах тосоо тааруулж хийнэ
    • Бүх шинэ тосоо тааруулж хийнэ

Ажиллагаа:

  1. Changer дээрх circulation хаалтыг нээнэ (on байрлалд оруулна)
  2. Машиныг асааж хуучин тосыг шахаж гаргана
    • Indicator-г сайтар ажиглана
    • Шингэний тасалдалтыг сайтар ажиглана
    • Шингэн тасалдаж эхлэвэл тэр даруй хөдөлгүүрийг унтраана
    • Хэдэн литр тос гарсаныг сайтар анхаарна
    • Шинэ тосоо шахна (тохирсон хэмжээгээр)
    • Changer-н circulation хаалтыг хаана (off байрлалд оруулна)
  3. Хөдөлгүүрийг асаан, арааг ээлж дараалан сольж явуулна
    • P→R→N→D→2→1 энэхүү дарааллын дагуу 5 мин явуулна
    • Хэдэн литр тосоор угаахаас хамаарч дээр үйлдлийг 1-3 удаа давтана (2-т заасан үйлдлийг давтана)

Алхам 4. Тосны хэмжээг тохируулах

  1. Хөдөлгүүрийг асаалттай, арааг P байрлалд оруулна
  2. Шүбийг татаж, тосны хэмжээг тааруулна (жолоочид мэдээлнэ)
    • Шүбний hot maximum хэмжээнд тосны түвшин байх ёстой (жолоочид мэдээлнэ)

Алхам 5. Холболтоо салгах

  1. Дээрээ холболттой байвал:
    1. Машин болон changer-г унтраана
    2. Холболтоо салгана (тос хийх савыг хажууд бэлэн байлгах)
    3. Кроп нь дээрх холболтыг буцаан холбоно (зөв холбох)
    4. Changer-н хошуунуудыг tube-с салгах
  2. Доороо холболттой байвал:
    • Машин болон changer-г унтраана
    • Холболтоо салгана (тос хийх савыг доор бэлэн байлгах)
    • Кроп нь дээрх холболтыг буцаан холбоно (зөв холбох)
    • Changer-н хошуунуудыг tube-с салгах
    • Доороо хаалттай байсан бол буцаан боох

Алхам 5. Шалгах

  1. Хөдөлгүүрийг асаана (арааны байрлал P дээр байна)
  2. Тосны шүбийг татаж үзнэ
  3. Кропны холболтыг шалгана
    • Тос алдаж байна уу
    • Холболтыг зөв хийснээ шалгах
    • Хомутыг чангалсан эсэхийг шалгах

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.