ЭЗЭН ХААНЫ МАШИН TOYOTA CENTURY ШИНЭЧЛЭГДЛЭЭ!

Урт удаан түүхтэй эзэн хааны машин гэгддэг Toyota-ийн Century загварын 3 дахь үеийн мэдээлэл ил боллоо. Өмнөх үеийг 1997-2016 оны хооронд үйлдвэрлэж байсан бөгөөд тийм ч хурдан өөрчлөгдөөд байдаггүй дээд зэрэглэлийн машинд тооцогддог байна.

Шинэ загварын танилцуулгыг энэ сард болох Токио Авто Салоны үеэр танилцуулна.

Нийт урт нь 5335 мм, өргөн нь 1930 мм, өндөр нь 1505 мм. Тэнхлэг хоорондын зай 3090 мм ба өмнөх үеэс 65 мм урт, 40 мм өргөн, 10 мм өндөр болжээ. Харин тэнхлэг хоорондын зай нь 65 мм-ээр нэмэгдсэн байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл хараахан ил болоогүй ч хайбрид 5 литрийн V8 хөдөлгүүрээр тоноглогджээ. Харин батарей нь никель-метал устөрөгч төрлийнх аж. Энэ нь сүүлийн үеийн Toyota Prius загвартай ижилхэн батарэйтэй гэсэн үг юм.

Ингэснээр хөдөлгүүр нь өмнөх үеийн Lexus LS 600h -тэй ижилхэн сонголттой байна. LS 600h-ийн 2UR-FSE V8 хайбрид хөдөлгүүрээс 438 морины хүч гардаг.

Салоны хувьд тун сонирхолтой шийдэлтэй. 4 капитан суудалтай, тус бүрийг нь 100% даавуугаар хийсэн. Үйлчлүүлэгчийн хүсэлтээр мебель оруулгыг өргөнөөр ашиглах боломжтой.

Хойд суудал нь хөлөө тавих тавиур, массаж, цахилгаан удирдлага, ширээ, эйр кондишн болон дууны систем, энтертэйнмэнт системийг удирдах боломжтой. Удирдлагуудыг 2 суудлын хооронд байрлуулсан. Дууны систем нь 20 спийкертэй.

За тэгээд л нөгөө аюулгүйн сүүлийн үеийн шийдлүүд түүнд бий.

Үнийн мэдээллийг ил болгоогүй байна.

Түүний анхны үеийг 1967-1997 оны хооронд хийсэн. Харин 2 дахь үеийг цөөн тоогоор, тусгай хэрэглэгчдэд зориулан гаргасан. Хааны албанд зориулж тусгайлан 4-ийг бүтээж өгсөн.

Эзэн хааны сонголт CENTURY