ТАНИЛЦ - TOYOTA TJ CRUISER!

Бидний сайн мэдэх FJ Cruiser загварын хөгжүүлэлт албан ёсоор зогссон. Гэсэн ч түүний түүх дуусахгүй бололтой. Toyota компани TJ CRUISER нэртэй концепт загварыг үргэлжлүүлэн гаргахаар төлөвлөөд байна. Нэрнээр нь харвал яг л үргэлжлэл нь мэт санагдаж байна.

Өнөө өглөөхөн Японы хэвлэл мэдээллээр түүний мэдээллийг цацаж эхэлсэн бөгөөд 2017 оны Токио Авто Салоны үеэр танилцуулга нь хийгдэх аж. Гадна талаас нь харахад л загвар нь маш этгээд юм, бараг л үйлдвэрлэлд ороход бэлэн болсон мэт санагдаж байна. Тэгэхээр 2018 онд зах зээлд гарч магадгүй л юм.

Японы хэвлэл болох MotorFans-д мэдээлснээс үзвэл хэмжээ нь 4300х1775х1620 мм, харин тэнхлэг хоорондын зай 2,750 мм аж. Үүнээс үзвэл түүний хэмжээ тийм ч том биш, FJ Cruiser-ээс хамаагүй богино болж таарч байгаа юм. Гэхдээ CR-V CX-5 гэх мэт загвараас харьцангуй томд орно.

Салоны хувьд Тоёотагийн одоо байгаа загваруудаас тэс ондоо орчныг бүрдүүлсэн. Дунд хэсгийн загвар үнэхээр содон харагдаж байгааг зургаас харах боломжтой. Мөн түүний кузов нь Тоёотагийн шинэ үеийн TNGA гэх архитектурыг ашигласан гэдгээр онцлог. Тиймээс ч салоны зай харьцангуй том болсон байж болох.

Моторын хувьд 2.0 литрийн хөдөлгүүрийг цахилгаан мотортой хослуулсан. Хөтлөгчийн хувьд бүх дугуйн болон урд дугуйн хөтлөгчийг сонгон ашиглах боломжтой. Мэдээж оффроад замд бүх дугуйн хөтлөгч систем танд тусална. Ингээд 10 сарын 27-нд түүнтэй албан ёсоор танилцацгаая!