KOENISGSEGG AGERA RS 0-400-0 УРАЛДААНД НЭГДЛЭЭ!

Bugatti Chiron загвар 0-400-0 км/ц үзүүлэлтээр олны анхаарлыг татсан. Гэвч тэр ганцаар чаддаг нь биш гэдгийг Agera RS загвараар баталлаа. Тэгэх тэгэхдээ 5 секундын ашигтай ажилласан байна.

Шведийн суперкар үйлдвэрлэгч Koenigsegg-ийн Agera RS нь Chiron-оос арай өөр техникийн нөхцөлтэй. Юу вэ гэвэл түүнд 8литрийн W16, 4 турбо хөдөлгүүр байхгүй. Харин Мерседесээс авдаг 5.0 литрийн V8 хөдөлгүүртэй. Түүнээс нь 1341 м.х гардаг юм. 400 км.ц хурд авалтад Шийроноос 5.52 секунд хурдан буюу 36.44 секундэд дээд хурдандаа хүрсэн, харин буцаад 0 км/ц хурдтай болгоход 9.56 сек зарцуулсан буюу Шийроноос бага (9.3 с) зэрэг хол очиж зогсож ээ.

Бид ч бас бусад өрсөлдөгч нар нь ийм бичлэг хийж тавиасай гэж хүсэж байна. Эндээс зөв сонголт, хүч тэнцвэртэй тулааны үр дүн гарна гэж бодож байна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.