АВТОМАТ КРОПЫГ АРЧЛАХ НЬ

Автомашиндаа багахан цаг зав, мөнгийг урьдчилан сэргийлэхэд нь зарцуулснаар эсвэл техник үйлчилгээнүүдийг тогтмол хийлгэж дадсанаар гарч болох ихээхэн хэмжээний эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлж чадна.

Автомат кропны засвар гэдэг бол хамгийн үнэтэй, хамгийн чухал засварын нэг байдаг. Тиймээс түүнийг хэрхэн тогтмол арчлах, зөв ашиглаж сурах зөвлөгөөг бэлтгэлээ. Үр дүнд нь зардал, цаг хугацаа хэмнэхэд тусална.

  1. Автомашинаа гүйцэд зогссоны дараа арааг D болон R-рүү шилжүүлэх
    • Автомашиныг бүрэн зогсож байх үед явах (Drive буюу D) болон ухрах (Reverse буюу D)- рүү шилжүүлж байгаарай. Ингэснээр хурдны хайрцаг доторх эд ангиуд гэмтэхээс сэргийлж чадна. Зарим жолооч автомашины бага зэрэг хөдөлж байхад арааг шилжүүлдэг. Энэ нь буруу юм.
  2. Машин зогсож байх үед арааг N дээр тавьж байх
    • Гэрлэн дохио, замын түгжрэл зэрэгт удаан зогсох үедээ араагаа Neutral буюу N дээр тавьж дадаарай. Ингэснээр араан доторх эд ангиудад ирэх даралтууд багасах бөгөөд арааны наслалтыг уртасгана.
  3. Автомат кропны шингэнийг (ATF) тогтмол шалгаж байх
    • Автомат кропны шингэний төвшинг 5,000 км эсвэл 3 сар тутмын аль нь түрүүлж болно тухай бүрт нь шалгаж байгаарай. Автомат кропны ажиллагаа нь шингэний түвшнээс шууд хамааралтай юм.
  1. Автомат кропны шингэн солих
    • Кропны шингэнийг 20,000 км эсвэл 12 сарын аль түрүүлж болсон хугацаанд сольж байгаарай. Зарим автомашин үйлдвэрлэгчийн хувьд 50,000км эсвэл 24 сарын аль түрүүлж болсон хугацаанд солихыг шаарддаг. Гэвч 20,000км эсвэл 12 сар тутамд сольж байх нь илүү зохимжтой юм.
    • Автомат кроп гэдэг бол автомашины хамгийн ихээр ажилладаг, завгүй хэсгүүдийн нэг. Иймд байнгын ажиллагаатай энэхүү хэсэгт сайн чанарын, зориулалтын, бохирдолгүй шингэнийг хэрэглэх нь зүйтэй.
  2. Автомат кропны шүүрийг солих
    • Автомат кропны дотор шүүрийг 40,000км эсвэл 24 сар тутамдаа сольж байгаарай. Ихэнх төмөр шүүрийг цэвэрлэж, дахин ашиглах боломжтой байдаг бол цаасан шүүрийг шууд сольж байгаарай.
  3. Сайн чанарын автомат кропны шингэн болон автомат кропны ажиллагаа сайжруулагч нэмэлтүүд ашиглаж байх
    • Сайн чанарын шингэн болон нэмэлтүүд ашиглах нь кропны доторх элэгдэл болон эд ангиудын эрэлтийг бууруулж өгдөг. Энэ нь наслалтыг уртасгаж, ажиллагааг сайжруулахаас гадна үнэтэй засвар гэмтлээс урьдчилан сэргийлэхэд тусална.
  4. Автомат кропны мэргэшсэн инженер механикаас зөвлөгөө авч тогтмол оношлуулж байх
    • Автомат кропны засвар үйлчилгээгээр мэргэшсэн инженер механикт 40,000 км эсвэл 24 сар тутам үзүүлж байх хэрэгтэй. Ингэснээр мэдээж кропныхоо хэвийн ажиллагаа болон ашиглалтыг шалгуулж аливаа асуудлаас урьдчилан сэргийлэх болно.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.