ХАМГИЙН ҮНЭТЭЙ LAND CRUISER-ИЙГ TOYOTA ТАНИЛЦУУЛЛАА

Toyota компани ОХУ-ын зах зээлд зориулж Ланд Круйзер 200-ийн хамгийн үнэтэй хувилбарыг танилцууллаа. Тус загварыг Excalibur гэж тусгайлан нэрлэсэн (Артур хааны илдний нэр) бөгөөд үнэ нь 5 493 000 рублээс (~234 сая) эхлэх гэнэ.

Бусад Ландын хувилбараас юугаараа өөр вэ гэвэл урд болон хойд хэсгийн гупер, урд нүүр, манангийн гэрэл, 20 инчийн обуд, бууралттай LED их гэрэл, тусгай хувилбарыг илтгэх эмблемтэй.

Салоны хувьд алмааз хэлбэрийн зүсэлттэй арьсны хийцтэй.

Дээрх 5 493 000 рублийн хувилбар нь бензин 4.6 литрийн 309 морины хүчтэй V8 хөдөлгүүр бол 4.5 л V8 дизель нь 5 616 000 рублын үнэтэй аж.

Өнгөрсөн сарын Франкфурт мотор шоуны үеэр Тоёота компани хэсэгчилсэн шинэчлэлт хийсэн Land Cruiser Prado-г танилцуулж байсан. Түүнийг энэ жил дуусахаас өмнө ОХУ-ын зах зээлд худалдаалж эхлэх ба 4.0 литрийн 249 м.хүчтэй бензин, 2.7 литрийн бензин, 2.8 литрийн дизель хөдөлгүүрийн сонголтыг санал болгох юм байна.